“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент Монголоос явжээ

2014-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент Үнст худагийн ордын маргааныг 10 гаруй сая ам.доллар өгч байж зохицуулсан талаар хэвэлэлүүд мэдээлж байв. Марк Д Умент дээрх 10 гаруй сая ам.долларыг бусдын хувийн дансанд шилжүүлж, Монгол Улсад  ямар нэг татвар төлөлгүйгээр, хуулийнхны хяналтаас гадуур ингэж зохицуулсан нь ямар нэг шалтгаантай байж болзошгүй ажээ.  Тэрээр Тайландад олон жил амьдарсан бөгөөд сурсан аргаа энд хэрэглэсэн  гэх.

Дээрх мэдээллийн дараахан Марк Д Умент Монголоос явсан байна. Хаашаа, ямар ажлаар явсан, эргэж ирэх эсэхийг нь “Хүннү ресурс” компанийнхан мэдээлэхийг хүссэнгүй.

Ямар боловч 10 гаруй сая ам.доллараар үл ойлголцлоо намжаа­чихаад хил даван одов.

Үүнээс гадна сүүлийн үед nationalmultimedia.com дээр гарч буй мэдээллээр “Хүннү ресурс“-ийн толгой компани болох Тайландын “Банпу” компанийн ашиг ихээхэн буурч  байгаа гэнэ. Уг сайтад дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт “Банпу” компанийн өнгөрсөн оны ашгийг 103 сая ам.доллар буюу өмнөх оныхоос нь бууруулсан тухай мэдээлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Чанин Вонкусолкит “Хэдийгээр нүүрсний үнэ унасан ч зардлаа бууруулах хөтөлбөрийн дүнд үнийн уналтыг зөөлрүүлж чадлаа” хэмээн ярьсан байна.

Тэрээр өнгөрсөн онд нүүрсний үйлд­вэрлэл дэлхий даяар нийлүүлэлтийн илүүд­лээс үүдэн хүндхэн байдалд орж, улмаар үнэ унасан талаар нэмж хэлжээ. “Банпу” компани нь Тайланд, Индонез, Хятад, Австрали, Лаос болон Монгол гэсэн зургаан улсад нүүрсний олборлолт хийдэг юм байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин