Францын “Renault” брэнд Монголд

2018-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЭНХЖАРГАЛ Энэ удаагийн “Market watch” булангаараа “Моннис моторс” компанийн хэрэглэгчиддээ санал болгож буй “Renault” брэндийн машиныг танилцуулж байна.   Францын алдарт “Renault” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Моннис моторс” компани өчигдөр “Каптюр” маркийн машины анхны худалдан авагч Б.Золбаярт түлхүүрийг нь хүндэтгэлтэйгээр гардуулав. Хан-Уул дүүргийн иргэн Б.Золбаяр “Автомашины үзэсгэлэн сонирхож яваад “Renault”брэндийн автомашиныг ээждээ худалдаж авч өгөхөөр болсон юм. Учир нь үнэ боломжийн байхаас гадна эмэгтэй хүн барихад илүү тохиромжтой санагдсан. Мэдээж манай нөхцөлд хэрэглээ даах чадвартай эсэхийг нь илүүд үзсэн. Мөн эвдрэл, гэмтэл гарлаа гэхэд техникийн үйлчилгээ, засварын төвтэй учраас худалдаж авахаар шийдсэн” хэмээв. “Renault” брэндийн автомашин нь манай улсын цаг агаарын нөхцөлд дасан зохицохын зэрэгцээ туулах чадвар сайтай хэмээн тус компанийн маркетингийн менежер Б.Батбилэг хэлэв. “Моннис моторс” компани “Renault” брэндийн Каптюр, Сандеро Степвэй, Дастер, Логан загварын автомашиныг борлуулж буй. “Renault” компани худалдан авагчдаа хүндэтгэн машинаа гардуулж өгөх ажлыг зохион байгуулахыг эрмэлздэг. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийг албан ёсны төлөөлөгчиддөө шаардлага болгодог аж. Каптюр загвар нь дахин давтагдашгүй хэв маягийг агуулдаг бөгөөд Лед гэрлийн оптик нь манангийн шар гэрэл, эргэлтийн нэмэлт гэрэлтүүлэгтэй юм байна. Түүнчлэн 3D загварын арын гэрэлтэй учраас өдөр, шөнийн аль ч үед олны дундаас онцгой харагдуулахаар бүтээгджээ. Мөн газраас тэнхлэг хүртэлх зай өндөр, кузовын онцгой зохицол бүхий хэмжээс, бат бөх эд анги, найдвартай болоод ухаалаг давхар мостны системтэй аж. Цоо шинэ хурдан хүлгээр салхи татуулан давхих жолооч таны тав тухыг хангах шинэ технологи, шилдэг шийдлийг агуулсан “Renault”брэндийн хүлэг Монголын зах зээлд нэвтэрснийг хэрэглэгч танд дуулгая. “Renault” брэндийн автомашины анхны худалдан авагчийнхаа дөрөөг мялааж “Моннис моторс” компанийн ТУЗ-ийн гишүүн П.Баяр алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүг өргөн барьсан. Тэрээр “Манай компанийг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа. Манайх худалдсан автомашиндаа гурван жилийн баталгаа өгдөг. Ингэхдээ 100 мянган км зам туулах хүртэлх хугацаанд баталгаа өгч байгаа юм. Таны алтан шар зам өлзийтэй байхыг ерөөе” гэлээ. “Renault”-гийн 2018 оны шинэ загварын автомашин эзэндээ очсоноор Монголын автомашины зах зээлд том тэсрэлт болж, хуучин авто машины үнээр цоо шинэ машин худалдан авах боломж бүрдэж байгааг тэрээр онцолсон юм. Та бүхэн “Моннис Моторс” компаниар зочилж “Renault”брэндийн цоо шинэ дөрвөн төрлийн авто машинаас хүссэн загвар, өнгөний сонголтоо хийж захиалан авах боломжтой боллоо.

9411-5477, 9910-0167,

9910-4762, 9910-0397

Лизингийн үйлчилгээ


Урьдчилгаа: 10-30%

Сарын хүү: 1.3%

Хугацаа: 96 сар хүртэл

Facebook page: https://www.facebook.com/RenaultMongolia/

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин