БСШУС-ын сайд “Цоглог” цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцлаа

2018-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Батлан  хамгаалахын сайд Н.Энхболд нар өнөөдөр Батлан хамгаалах яамны дэргэдэх “Цоглог” хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцлаа. Батлан хамгаалах яамны офицер, ахлагч, ажилчдын хүүхдүүдэд зориулсан энэхүү цэцэрлэгийг тус яам өөрийн нөөц бололцоонд тулгуурлан өөр зориулалтаар ашиглаж байсан төрийн өмчит барилгыг засч тохижуулан байгуулжээ. Нийт дөрвөн бүлэгт 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай уг цэцэрлэг Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн нэг салбар болж үйл ажиллагаа явуулах юм байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Цоглог” цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцах үеэрээ “Сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулах талаар Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт туссан. Хөрөнгө, санхүү хүрэлцээгүйгээс болоод сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулах боломж хомс байгаа энэ үед Батлан хамгаалахын сайд шийдвэр гаргаж, иж бүрэн цэцэрлэгийн барилгыг засч тохижуулан хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болсон байна. Энэ бол яамны ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд бодит дэмжлэг болсон төдийгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бүтээлч ажил болжээ” хэмээн онцоллоо. Мөн тэрээр БХЯ-ын дэргэдэх “Цоглог” цэцэрлэгт хүүхдэд ээлтэй орчин бий болгоход шаардлагатай тоног, төхөөрөмж, сургалтын хэрэгслүүдээр дэмжлэг үзүүлэхээ амалсан юм. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд өмнө нь ХЗДХЯ болон Гадаад харилцааны яам дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллуулж байгаа ажээ.   Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин