С.САРУУЛ
Удахгүй буюу энэ сарын 18-нд Жакартаа хотод нээлтээ хийх Азийн олимпийн наадмын бамбарыг дамжуулжээ. Энэ сарын 15-ны өдөр Азийн олимпийн наадмын бамбарыг Индонезийн Жакарта хотод хүргэсэн байна. Азийн XVIII наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчин 40 спортын 67 төрлөөр оролцох бөгөөд энэ удаагийн наадам Индонез улсын Жакарта болон Палембанг хотуудад болохоороо бусад наадмуудаас онцлогтой. Түүнчлэн Азийн олимпийн түүхэн дэх хамгийн том наадам болно гэдгийг олон улсад онцолж байна.
Эх сурвалж: www.polit.mn