Татварынхан өөрсдөө НӨАТ дээр ажилласаар байх уу?

2014-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛД

УМБГ-аас НӨАТ-ын орлого, зарлагын баримт бичиг ашиглан, татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж хууль зөрчсөн, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.  Тодруулбал, 2871 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдаас худалдан авсан, 45 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдад зарсан нь тогтоогдсон байна. Татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлийн улмаас улсын төсөвт орох ёстой байсан 47.8 тэрбум төгрөгийн орлого алдагдаж, энэ хэрээр хууль зөрчигчдийн халаас зузаарч, идэж завшсан нөхдүүдийн хүрээ тэлж олширчээ. Одоогоор 572 аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 164, 166 дугаар зүйл анги буюу “Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа төдийгүй  улсад учруулсан олон тэрбум төгрөгийн хохирлоос цагдаагийн байгууллага, татварын албатай хамтарч 14.2 тэрбум төгрөгийн хохирлыг л нөхөн төлүүлсэн гэж байгаа.

Харин НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, аж ахуйн нэгжүүдэд худалддаг байсан Д.Дашбаатар, Ц.Гэрэл нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа тухайгаа албаныхан мэдээлсэн юм. Энэ мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, татварын орлогыг замаас нь завшиж хөлжсөн нөхдүүдийг илрүүлэн шалгасаар байгаа боловч энэ төрлийн зөрчил буурахгүй байгааг татварын албаныхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдэж, сэрэмжлүүлэг бүхий нэвтрүүлэг хүртэл бэлтгэн цацаж байсан юм. Харин үр дүн нь бахь байдагаараа. Чоныг нь цөөлсөөр байтал хонь яагаад хорогдоод байгаагийн учир нь НӨАТ-тай холбоотой хэргийн гол эзэд нь Татварын Ерөнхий Газрын нэр бүхий албан тушаалтнууд, ажилчидтай холбоотой гэдгийг мэдэх хүн тодорхой хүрээнд бий. Өөрөөр хэлбэл татварынхан өөрсдөө НӨАТ дээр “ажилласаар” байхад хоттой хонь хорогдох нь гарцаагүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хэрэг анх илрэх үед энэ хэрэгт холбоотой Татварын Ерөнхий Газрын зарим дарга, удирдлагуудыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан боловч өдгөө таг чиг болж, хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь ч сураггүй болж чимээ тасарсан гэдгийг хэн хүнгүй гадарлаж буй байх. Ер нь томоохон албан тушаалтан хийгээд хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй холбоотой хэрэг замхарч, сарнин алга болдогийн нэг жишээ нь энэ.

 

ХЭРГИЙГ САРНИУЛСАН “ХЭРЭГ”

 

Татварын Ерөнхий Газрын зарим дарга хэмээгдсэн эрхэмтэй гэр бүлийн дотно харилцаатай хэмээн татварынханы дунд яригддаг нэгэн хатагтай бий.  Энэ хатагтай Татварын Ерөнхий Газрын мэдээлэл бүртгэлийг нь хариуцсан хэлтсийг нь толгойлж байхдаа НӨАТ-тай холбоотой чамгүй олон асуудлыг нь нааш цааш зохицуулсан хэмээгддэг хэдий ч өдгөө Авлигатай тэмцэх газар /АТГ/ тухлаад амжсан нь НӨАТ-тай холбоотой хэргийг сарниулах “Хэрэг” болсон нь тодорхой. Эндээс харахад АТГ авлигатай тэмцэх биш авран хамгаалах газар болоод байна уу даа гэмээр байгаа биз.

АТГ шургалж, нүхээ малтаад амжсан эл сэргэлэн хатагтай анх татварын албанд эгэл бор амьдралтай нэгэн ирээд өдгөө хөлжиж, баячуудын гэх тодотголтой болсон Зайсан хорооллын үнэтэй байранд амьдарч, Lexus 470 машин хөлөглөсөн, 9911-тэй дугаар нууцаар барьж гангардаг болсныг нь НӨАТ-ын падааны бизнестэй холбоотой гэдэг. Тэрбээр НӨАТ-ын падаан тараадаг Далайдорж ХХК, Дархан наран сүлд ХХК, Сэлэнгийн төгөл ХХК, Хүслэнт хулан ХХК гэх компаниудын эзэдтэй сүлбээтэй төдийгүй тэдний “Ар” нь болж татвартай холбоотой бүх асуудлыг нь зохицуулдаг хэмээн татварын албаныхан ярьдаг ч ор хоосон зүйл биш нь лав. Олны үг ортой гэдэг дээ. Энэ хүний гар хөл болсон холбоо сүлбээтэй нөхдүүд одоо хэр нь татварын албадад байгаа бөгөөд НӨАТ-ын падаанаар бизнес хийдэг, тиймдээ ч энэ төрлийн хэрэг зөрчил буурахгүй байгаа гэх явган яриа тус албаныхан дотор тэнүүчилдэг. Мөн энэ хатагтай болон татварын Ерөнхий газрын зарим нэг удирдлагууд НӨАТ-ын падааны наймаанаас гадна өндөр үнэтэй программ шахдаг бизнесийн бүлэглэлтэй холбоо сүлбээ ч бий гэх эх сурвалжийн мэдээлэл ч бий.

Татварын Ерөнхий Газрынхантай холбоотой энэ мэт бусармаг үйлдлийг хууль хяналтынхан ерөнхийдөө гадарладаг, мэдэх нэг нь мэдэж байгаа гэх үг ч чих шүргэж буй боловч хонины арьс нөмөрсөн боохой хотон дотор шургачихаад байхад мэдэхгүй дүр эсгэж байгааг хаа хаанаа анхаарах цаг нэгэнт болжээ.

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

5 цаг 30 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

5 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

10 цаг 9 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

10 цаг 9 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Уржигдар 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Уржигдар 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17