
Б.ЭНХЖАРГАЛ
Энэ оны хоёрдугаар улиралд ажилгүйдлийн төвшин өмнөх оны мөн үеэс 2.1 пунктээр буурсан хэмээн статикчид хэллээ. Судалгааны дүнгээс харвал, улсын хэмжээнд ажилгүй иргэд 104.1 мянга болж, үүнээс 59.8 мянга нь эрэгтэй 44.3 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж. Түүнчлэн ажил хайж бүртгүүлсэн 32.6 мянган хүн байгаа бөгөөд үүний 69.1 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд юм байна. Аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн долдугаар сард ажилгүй 48.3 мянган хүн шинээр бүртгүүлжээ. Харин бүртгэлтэй ажилгүйчүүдээс 11.5 мянга нь ажилд зуучлагдан орсон хэмээн статистикчид онцоллоо.
Эх сурвалж: www.polit.mn