Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган болно гэв

2018-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.ОТГОНДАЛАЙ Ирэх сарын сүүлчээр Зүүн хойд Ази номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган болох аж. Энэ удаагийн хурлыг “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” зохион байгуулж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны ерөнхийлөгч Ц. Мөнхсаруул “Ирэх сард болох ээлжит чуулган манай улсад болно. Энэ үеэр гадны төлөөлөгчид оролцох бөгөөд Улаанбаатарын тунхаглалыг батлах юм. Өөрөөр хэлбэл, хурлыг зохион байгуулсан орон бүр тунхаглал баталдаг гэсэн үг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлдэг” гэв. Ээлжит чуулганыг зохион байгуулах зардалд 34 сая төгрөг зарцуулах юм байна. Үүнээс 9.5 сая төгрөгийн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамнаас гаргажээ. Түүнчлэн  нийслэлээс таван сая төгрөг баталж өгсөн хэмээн тэрээр онцоллоо. Тиймээс чуулганыг зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа тул ард түмнээсээ хандив өргөхийг хүсч буйгаа Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос хүссэн юм. “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-нд 134 мянга гаруй гишүүнтэй аж. Дашрамд, Тус чуулган хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд 2016 онд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан ээлжит VII чуулганы үеэр дараагийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах тов гарсан юм байна. Хандивын данс: Голомт банк 2205022428 Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин