“Монгол шилтгээн”-д дэлбэрэлт болох үед 10 гаруй хүн ажиллаж байжээ

2014-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртад байрлах “Монгол шилтгээн”-д даралтын зуух дэлбэрч гурван хүн гэмтсэн гэх мэдээллийн дагуу  Гэмтэл согог судлалын үндэсний төвд очлоо. Хэрэг бүртгэгч жижүүрийн цагдаагаас юу болсныг асуухад “Би өглөө жижүүрийн цагдаатай солигдсон энэ талаар мэдэхгүй. Өчигдөр /уржигдар/ 16:20 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Монгол шилтгээн”-ээс даралтын  зуух дэлбэрсэн дуудлага ирсэн байна. Гар сарвууны тасагт н.Баасанжав гэдэг хүн байгаа” гэв. Үүний дагуу зургадугаар давхарт эмчлүүлж байсан н.Баасанжаваас юу болсон талаар тодруулсан юм.

 

-Даралтын зуух дэлбэрч хүн гэмтсэн гэсэн яг юу болсон юм бэ?

-“Монгол шилтгээн”-д арав гаруй хүн хөлдсөн хоолойг гэсгээж байсан юм.Гэхдээ би даралтын зуухан дээр ажилладаггүй.Цахилгаанчин хийдэг. Тухайн үед би гурван метрийн зайтай хажуугаар нь өнгөрч явтал гэнэт гар руу нэг төмөр ирээд цохьсон. Гар доошоо унжаад тэсэхийн аргагүй өвдөөд миний хашгирах дуунаар хажууд байсан хүмүүс ирж намайг шууд машинаар Гэмтлийн эмнэлэгт авчирсан. Эмч нь гар хугарсан байна гэсэн. Одоогоор зүүн гараа боолгочихоод эмнэлэгийн коридорт хэвтэж байна.

-Нэг хүний хөл шилбээрээ тасарсан гэсэн үнэн үү. Хаана байгаа вэ?

-Зуух 13:00 цаг өнгөрч байхад дэлбэрсэн. Зуухны хажууд байсан залуугийн хөл шилбээрээ тасарсан гэсэн. Тэр үед миний гар өвдөөд бусдыг анхаарах сөхөө байгаагүй. Хөл нь гэмтсэн залууг зам түгжрэлтэй байсан учраас Цэргийн госпиталын эмнэлэгт хүргэсэн. Нөгөө залуутай нь сая “Монгол шилтгээн”-ий захирал, нярав хамт ирээд толгойны зургийг нь авахуулаад, миний эмчилгээний төлбөрийг төлөөд явсан. Толгойдоо гэмтэл авсан байна гэсэн. Хэзээ эмнэлгээс гарахаа мэдэхгүй байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “БЗД 20 дугаар хороонд байрлах “Монгол шилтгээн”-д хөлдсөн хоолойг гэсгээж байхад зуух дэлбэрч 54 настай ажилчин эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарч, 59 настай ажилчин эрэгтэй Б-ын зүүн гар хугарсан, мөн 35 настай эрэгтэй ажилчин Т-ийн толгойд гэмтэл учирсан мэдээлэл ирсэн. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Ямар хүн хариуцлага алдсаны улмаас ийм хэрэг болсныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин