Хууль сахиулагчдыг ахлах сургуулиас нь бэлтгэхээр боллоо

2018-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЦЭЦЭГ Төрийн тусгай чиг үүргийн албан хаагчид Хууль сахиулахын их сур­гуу­­лиар дамжин бэлт­­гэгд­­дэг. Энэ ч утгаараа дархан хилийг хамгаалах­аас эхлээд улс орныхоо аюулгүй байдлын ма­наанд зогсох “тусгай” хүмүүст өндөр мэдлэг, ур чадвар, хариуцлага шаардагдах нь мэдээж. ХСИС-д суралцагсад дөрвөн жилийн хугацаанд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар төдийгүй зөв хандлага, төлөвшилтэй мэргэжилтэн болж бэлтгэгддэг. Хүмүүнлэг энэрэнгүй байх, эх орон, ард олноо хайрлан хамгаалах чанарыг мөн л энэ сургуулиас олж авдаг билээ. Энэ бүгдэд бага залуу наснаас нь сургах шаардлага байна хэмээн үзэж тус их сургууль энэ хичээлийн жилээс эхлэн өөрийн ахлах сургуулиа нээж байна. Нэг үгээр хэлбэл,  хууль сахиулагчдыг ахлах сургуулиас нь эхлэн бэлтгэж, тэр хэрээр мэдлэг боловсрол, ур чадвартай, өндөр ёс зүй хариуцлагатай мэргэжилтнийг бэлтгэх суурийг тавьж байна. ХСИС дэргэдээ ахлах сургуультай болох зорилгоор энэ чиглэлийн  судалгаа, бэлтгэл ажлыг  сүүлийн 2-3 жил хийжээ. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн ХСИС-ийн төв байранд ахлах сургуулиа төвхнүүлж, хоёр хоногийн өмнөөс элсэлтээ авч эхэлсэн байна. Бид өнгөрсөн даваа гаригт буюу элсэлтийн эхний өдөр тус сургууль дээр очиж, энэхүү сурвалжлагаа бэлтгэсэн юм. Мөн элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тус сургуулийн Сургалтын менежер болон элсэгч хүүхдүүдээс асууж тодруулсан юм. Үдийн алдад очиход бичиг баримттай дугтуй барьсан сурагч, эцэг эхчүүд сургуулийн гадна болон элсэлт авч байгаа танхимд дүүрэн байна. Мөн ахлах сургуультай болно гэсэн мэдээллийг аваад яаран сандран бичиг баримтгүй ирсэн хэмээн будилж яваа хүн ч цөөнгүй тааралдав. Их сургуулийн хотхоны хичээлийн төв байрны нэгдүгээр давхарт байрлах ахлах сургуулийн хичээлийн танхимд орвол эх хэл, үндэсний өв, ёс заншил, уламжлал  соёлоо эрхэмлэдэг, хууль эрх зүйн мэдлэгтэй, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, эх оронч иргэнийг төлөвшүүлнэ хэмээн зорилгоо тодорхойл­сон нь харагдав. Мөн суралцагчид ахлах ангийн заавал болон сонгон суралцах хичээлээс гадна мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн “Төр эрх зүйн үндэс”, “Монгол бахархал”, “Сэтгэлгээний соёл”, “Англи хэл”, “Орос хэл” зэрэг хичээлийг су­дална. Бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад чиглэсэн “Цэрэгжлийн биеийн тамир”, “Цэргийн хэргийн үндэс”, “Бие хамгаалах бэлтгэл”, “Гамшгаас хамгаалах бэлтгэл” зэрэг хичээлийг хичээлээс гадуурх сургалтаар судлах аж. Чөлөөт цагаараа спортын болон олон улсын хэмжээний мастер, түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн багш нарын удирдлаган дор таеквонда, кудо, холимог тулаан зэрэг бие хамгаалах урлаг, самбо, жудо, чөлөөт зэрэг бөхийн төрлөөр үнэ төлбөргүй хичээлэх бүрэн боломжтой зэргээр бүртгүүлэгчдэд зориулсан мэдээллийг байршуулсан байв. Бүртгүүлэхээр сонирхон ирсэн хүүхдүүд ч шимтэн уншиж эцэг эхтэйгээ зөвлөлдөж харагдана. Ахлах сургуулийн бүртгэл энэ баасан гариг хүртэл үргэлжлэх учраас ялангуяа орон нутгийн сурагчид хэрхэн бүртгүүлэх талаар тус ахлах сургуулийн Сур­галтын менежер, доктор Б.Хурцтуяа “Ахлах сур­гуульд эрэгтэй 70, эмэгтэй 30 хувийн харьцаатайгаар шал­га­руулж элсүүлэх бод­лого баримталж байна. Суралцагч суурь боловс­ролын гэрчил­гээний дун­даж нь 80 хувь, түүнээс дээш үнэлгээтэй байх үндсэн шалгууртай. Бүртгүүлсэн сурагчид энэ сарын 20-22-ны хооронд ерөнхий мэдлэгийн түвшинээ шалгуулж, дундаж оноогоор тэнцсэн тохиолдолд сэтгэл зүйн сорил болон биеийн тамирын шалгалт өгнө. Харин орон нутгаас бүрт­гүү­лэхийг хүсвэл суурь боловсролын болон төрсний гэрчилгээний хуулбар, цээж зураг зэргийг хуулбарлаж эхний шатанд бүртгүүлж болно. Шалгалтаа өгөөд тэнцсэн тохиолдолд бусад бичиг баримтаа орон нутгаасаа ирүүлэх боломжтой” гэв. Бүртгэлийн эхний өд­рийн 13:00  цагийн ор­чимд 40 гаруй хүүхэд бүрт­­гүүл­сэн байв. Энэ үеэр ахлах сур­гуульд бүртгүүлэхээр ирсэн сурагч, эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонссон юм.  

БГД-ийн “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн IX ангийн төгсөгч О.Мөнхболд:

-Би багаасаа биеийн тамирын хичээлд сонирхолтой байсан. Ирээдүйд онцгой байдлын аврагч болохыг зорьж байгаа. Тиймээс аав, ээжтэйгээ зөвлөлдөж байгаад ХСИС-д ахлах сургуулиас нь суралцахаар шийдвэрлэж өнөөдөр бүртгүүлэхээр ирлээ. Хүний амь аврахын төлөө хором мөч болгонтой уралддаг учраас аврагч болохыг хүссэн. Ахлах сургуулиа төгсөөд ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд элсэнэ.

БЗД-ийн 48 дугаар сургуулийн IX ангийн төгсөгч Т.Уянга:

-ХСИС-ийг ахлах сургуультай болсон мэдээллийг сонсоод шууд л бүртгүүлэхээр шийдвэрлэсэн. Аав, ээжээсээ ч асуугааүй. Ирээдүйд хуульч мэргэжилтэй болно гэж зорьж байгаа учраас энэ сургуульд заавал суралцахыг хүсч байна. Элсэхэд дүнгийн хувьд санаа зовохгүй байгаа ч сэтгэлзүйн сорилоос нь жаахан эмээж байна. Ахлах сургуулиа төгсөөд ХСИС-д элсэх нь надад олон давуу талыг олгоно гэж бодож байна.

СХД-ийн иргэн Ц.Ням:

 “Би өөрөө цэргийн хүн. Тэгэхээр цэргийн гэдэг утгаараа сахилга бат аль ч талаасаа хүмүүжилтэй болно. Тиймээс зээгээ элсүүлэхээр ирээд байна. Миний зээ онц сурдаг учраас энэ сургуульд тэнцэж, шалгуурт нь нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин