Хоёр Солонгосын тэргүүнүүд ирэх сард уулзана

2018-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Ёнхап  агентлаг хоёр Солонгосын эрх баригчид ирэх сард Пхеньянд уулзалт хийхээр тохиролцсон  тухай  мэдээлэв.  Энэ  уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар хоёр Солонгосын  сайд нар хилийн цэрэггүй бүс Панмунжом хотод өчигдөр уулзсан байна. Тэд уулзалтынхаа үеэр  гурав дахь удаагаа хийх хоёр Солонгосын тэргүүний уулзалтыг хэзээ хийх  болон уулзах газрын тухай хэлэлцжээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг  Эв нэгдлийн яамны сайд Чу  Мёг Ген, Хойд Солонгосын төлөөлөгчдийг Энх тайвнаар нэгтгэх хорооны дарга Ри Сон Гвон нар ахалсан байна.  Харин хоёр орны тэргүүн Ким  Жо Ун, Мүн Жэ Ин нар хоёр удаа буюу  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27, тавдугаар сарын 26-нд  уулзаж байсан юм. Панмунжомд өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн уулзалтын үеэр гаргасан мэдэгдлээр хоёр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, дайсагнасан байдлаа зогсоох, хоёр орны харилцааг сайжруулах, хоёр Солонгосын хооронд өрнөсөн дайны улмаас салж сарнисан гэр бүлийн тухай хийх хэлэлцээрийг дахин эхлүүлэх болон хилийн ойролцоох  Кэсон хотод хамтарсан албан газар нээх  талаар зорилгод хүрснээ баталсан билээ. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэе Ин ирэх сард болон арваннэгдүгээр сард Хойд Солонгост айлчлана гэж амласан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин