Энэ жилийн Азийн зуны спортын наадам хоёр өөр газар болно

2018-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.МӨНГӨНЗУЛ Дөрвөн жилд нэг удаа болдог XVIII дугаар Азийн зуны спортын наадам энэ сарын 18-наас ирэх сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембан хотуудад болно. Энэ удаагийн “Жакарта-Палембан 2018” наадамд Ази тивийн 45 орны 10000 гаруй тамирчид 40 төрлийн спортын 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх билээ. Энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон улс, болон спортын төрөлтэй наадам болж байгаа юм. Тэгвэл тус наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Спортын төв ордонд боллоо. Манай улсын хувьд энэ жил 30 төрөлд 269 тамирчин оролцох юм. Ёслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр,   МҮОХ-ын Ерөнхийлөгч Д.Загдарсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-ууган болон тамирчдын төлөөлөл оролцсон юм. Дэд сайд Г.Ганбаяр Монгол улс Азийн наадамд 1974 оноос хойш  оролцож, 20 алт,37 мөнгө, 80 хүрэл нийт 137 медаль хүртээд буйг онцлоод баг тамирчдад амжилт хүслээ. Талбайн теннисний холбооны шигшээ багийн дасгалжуулагч С.Сүхжаргал “Энэ жил бид талбайн теннисээр анхны медалаа авна гэдэгтээ илтгэлтэй байна” гэсэн юм. Талбайн теннисийн шигшээ багт таван эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин багтжээ. Харин Гольфийн төрөлд оролцож байгаа тамирчин А.Энэрэл “Тэмцээнд оролцох тамирчдыг сорилго тэмцээнд гаргасан амжилтаар нь шалгаруулж авсан. Бид энэ жил бэлтгэлээ сайн хийсэн. Зун талбай дээр бэлтгэл хийх боломжтой байдаг. Харин өвөл дасгалаа хийж, техникээ сайжруулах тал дээр түлхүү анхаардаг” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин