Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ

2018-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт боллоо.Нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгчид оролцов. Сургалт тав хоног үргэлжлэх бөгөөд  аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын бага боловсролын болон эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн биологийн багш нийт 90 хүн хамрагдаж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх, соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан. Энэ ажлын хүрээнд БСШУС-ын сайд, ЭМЯ-ны сайдын  хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран боловсруулж батлан өнөөдөр Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг эхлүүлж  байгаа ажээ. 2018-2019 оны хичээлийн жилээс ЕБС-ийн бүх ангид Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй сургалтад хамрагдсан багш нар эрүүл мэндийн хичээлийг заах юм.
  • Бага боловсролын 1-3 дугаар ангид эрүүл мэндийн хичээлийг тусгайлсан цаг, хичээлээр судлах шаардлагагүй, суралцагчийн өдөр тутмын үйл ажиллагаа, “хүн ба орчин” хичээлийн агуулгаар дамжуулан эзэмшүүлэх боломжтой тул багшид зориулсан суралцахуйн удирдамж боловсруулж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангид хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн агуулгыг нийгмийн хэрэгцээ; орон нутаг,  сургуулийн онцлог; суралцагчдад тулгамдаж буй асуудалд суурилсан дараахь агуулгыг сонгон боловсруулжээ.  Үүнд:
  • Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй
  • Хооллолт, хөдөлгөөн
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Хорт зуршил
  • Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Осол гэмтэл зэрэг болно.
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бага ангийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг 11000 ширхэг, суурь, бүрэн дунд боловсролын багш нарт сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг 7000 ширхэгийг хэвлэж мэргэжлийн багш нарт хүргэхээр бэлтгэжээ. Эх сурвалж: www.polit.mn
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

53 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

53 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

53 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

11 цаг 9 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

16 цаг 12 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

17 цаг 24 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

17 цаг 58 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин