“Хурд” группийн нэр хүндийг сэвтээсэндээ харамсч байна гэв

2018-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН “Хурд” группын барьж буй  барилгын талбайд энэ сарын 8-нд  осол болж  17 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Олон нийтийн сүлжээнд тус компанийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласангүй гэх шүүмжлэл өрнөж байгаа юм. Тэгвэл хамтран ажилладаг захиалагч  компаниудын зүгээс өнөөдөр “Монгол ньюс” –т хэвлэлийн хурал зарлаж, “Энэ асуудалд “Хурд” компани ямар ч буруугүй. Хамтран ажилладаг компаниудын буруу. Тодруулбал, осол гардаг өдөр  “Хурд групп” –ийн   аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК-ийн чингэлэг зөөж байсан кран унаж, 17 настай хүү нас барсан харамсалтай хэрэг гарсан. Амиа алдсан 17 настай хүү таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орсон байсан. Компанид ямар ч бүртгэл байгаагүй. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч байна” гэлээ. “Түмэндэлгэр далай” компанийн захирал Х.Батхишигээс цөөн асуултад хариулт авлаа. -Талийгаачийг  өөр хүний оронд ажиллаж байсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? - Осол гардаг өдөр өөрийн хариуцсан  аж ахуйн хашааны бараа, материалыг эмхэлж, цэгцлэх ажлыг гүйцэтгэж байсан. -Барилга дээр насанд хүрээгүй хүүхэд ажлуулж болохгүй. Хүү  17 настай байсныг мэдэж байсан уу. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу? -Хүү анх манай компани ажилд орохдоо таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орсон.  Тийм учраас  учраас 17 настай гэдгийг нь мэдээгүй. Манай компанийн хүний нөөцийнхөн анзаараагүй юм билээ. -Хүүгийн  ард гэрийнхэнд нөхөн төлбөр өгсөн үү. Энэ талаар мэдээлэл өгнө үү?  -Мэдэхгүй.  Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ  осол  “Хурд” групп болон  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хамааралгүй. Гүйцэтгэгч байгууллагад хамаарах асуудал. Тиймээс хүүгийн ар гэр болон Б.Чойжилсүрэн нараас уучлалт гуйж байна. Хэвлэлийн хурлын үеэр  “Шинэ мөнхдөл” ХХК-ийн захирал н.Баттөр “2013 онд манай барилгын талбай дээр гэнэтийн осол болж, кранд цохиулж хүн гэмтэж байсан.Хэрэг эцэслэн шийдэгдэж, манай байгууллага  хуулийн хариуцлага хүлээсэн. Үүнд  “Хурд” группийг  өнөөг хүртэл буруутгаж байгаа нь ташаа мэдээлэл. Энэ осол нь зөвхөн манай компанид үүссэн хэрэг. Үүнийг хууль, хяналтын байгууллага ч тогтоож, манай компанид хариуцлага тооцсон. Ажил олгогч байгууллагынхаа нэр хүндийг сэвтээсэндээ харамсч, осолд өртсөн иргэний ар гэрээс албан ёсоор уучлал хүсч байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин