Эрдэмтэд стрессийн сайн чанарыг нэрлэв

2018-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Хүн сэтгэл хямарсан үедээ муу мэдээг тайван байх үеэсээ илүү сайнаар анхаарч хүлээж авдаг гэсэн дүгнэлтийг Лондоны их сургуулийн коллежийн судлаачид гаргасныг Journal of Neuroscience-д бичжээ. Туршилтад 35 хүн оролцсон аж. Тэднийг хоёр бүлэгт хувааж, эхний бүлэгт нь хагас минутад математикийн зургаан бодлого бодох, дараа нь урьд нь судалж байгаагүй танил биш сэдвээр илтгэл тавих даалгавар өгчээ. Хоёр дахь бүлэг энэ хугацаанд хөнгөвтөр бичгийн дасгал ажиллаж байв. Үүний дараа оролцогчид өөрсдийн амьдралд тохиолдсон хүнд хэцүү цаг мөчийг эргэн санаж, түүнд үнэлгээ өгөх даалгавар гүйцэтгэжээ. Эдгээр туршилтын үр дүнд эргэцүүлэн бодох сэтгэлгээнд стресс хэрхэн нөлөөлдөгийг олж тогтоожээ. Тухайлбал, тайван хүмүүс сайн мэдээг сайн хүлээж авдаг бол сэтгэлийн хямралтай хүмүүс эсрэгээр ердийн үед тоомсоргүй ханддаг тааруу муу мэдээг илүү сайн анхаарч хүлээж авдаг ажээ. Судалгааны хоёр дахь үе шатыг Колорадод 28 гал сөнөөгчийг оролцуулан явуулжээ. Тэдгээр сайн дурынхнаар мөн л ижил даалгавар гүйцэтгүүлжээ. Эцэст нь эрдэмтэд өөрсдийн дүгнэлтээ баталгаажуулсан байна. Судлаачид өмнө нь эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн организмд стрессийн үзүүлэх нөлөөг бууруулж болохыг олж тогтоосон аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин