Бухарестад дахин эсэргүүцлийн жагсаал болов

2018-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал бямба гаригт Румыны нийслэлд дахин болж,  хотын төв талбайн эргэн тойрны замын хөдөлгөөнийг хаасан  талаар  “Agerpres” агентлаг мэдээлснийг РИА-Новости уламжилжээ. “Таван  мянга орчим хүн бямба гаригийн орой өмнө нь Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болсон  Виктория талбайд цугласан” гэж мэдээнд дурдсан байна. Талбайн эргэн тойронд цагдаагийн болон түргэн тусламжийн машинууд байсан бөгөөд ойролцоох гудамжны замын хөдөлгөөнийг түр хаасан байжээ. Жагсаалд оролцохоор ирсэн хүмүүс чанга яригч, бөмбөр авчирсан байсан ч, ерөнхийдөө уур амьсгал тайван байсныг хэвлэлүүд онцолжээ. Энэ удаад зам дээр сууж эсэргүүцлээ илэрхийлэн төрийн дууллаа дуулж байсан жагсагчдыг дохионы пуужин, усан буугаар заналхийлж байсан талаар цуглаан зохион байгуулагчид нийгмийн сүлжээнд бичжээ.  Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал энэ өдөр Брашов, Клуже-Напок зэрэг зургаан хотод болсон байна. Үүнээс өмнө  буюу баасан гаригт Бухарест хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн дэгдэж, 450 гаруй хүн бэртэж гэмтсэнээс 70 хүн эмнэлэгт хүргэгдсэний 11 нь цагдаагийн ажилтан байсан юм. Румын улсад иргэд нь гудамжинд гарч төр засгаа эсэргүүцэх болсон гол шалтгаан нь авлига хээл хахуультай холбоотой юм. Эрх баригч Социал демократ намыг жагсаалд оролцогчид “хулгайч дээрэмчдийн нам” хэмээн нэрлэж, нэн даруй парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан юм.  Жагсаалыг хүчээр тараах гэж оролдох үеэр цагдаагийнхан болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсны улмаас олон хүн бэртэж гэмтэхэд хүрчээ. Харин Румыны Ерөнхий сайд Виорика Данчилэ  жагсаалын үеэр үймээн дэгдээснийг буруушааж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хуулийн байгууллагаас шаардсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин