Оюутнуудыг цагийн ажилд зуучилна

2014-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Цагийн ажил хийж, ойр зуурын хэрэглээний мөнгөө олох сонирхолтой оюутан олон байдаг. Гэсэн ч тэднийг цагийн ажилд зуучлах хөдөлмөрийн бирж манайд байдаггүй. Тэгвэл оюутан залуучуудыг аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх, мөн гадаадад сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд Монгол дахь ажлын байрны мэдээллээр хангах, зуучлах, мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Монголын залуучуудын холбооны дэргэдэх  энэ төсөлд хамрагдсанаар оюутан, залуучууд ажлын байрны дадлага туршлага хуримтлуулах, дадлага хийх байгууллагаа олох, их, дээд сургуулиа төгсөөд ажлын байрны талаарх мэдээллээ авах зэрэг асуудлыг хялбархан аргаар шийдэх боломжтой юм байна.

“ЦАГИЙН АЖИЛ”-Д  ХАМРАГДСАН ОЮУТНУУД 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ЦАЛИН АВАХ БОЛОМЖТОЙ

Одоо удахгүй оюутан, залуусын зуны амралт эхэлнэ. Оюутнуудын зарим нь хотод ажиллахаар үлддэг ч тэдний олонхи нь зуны амралтаа хийж, бүтээсэн зүйлгүй өнгөрөөдөг. Тиймээс оюутан, залуусыг одооноос хот, хөдөөд явагдаж буй бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцуулах,  аливаа ажилд дадлага, туршлага суулгах зорилгоор “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс ажил хайгч оюутан, залуучууд юуны түрүүнд Монголын залуучуудын холбоонд хандан ямар ажлын байранд хэдий хугацаагаар ажиллах тухайгаа ярилцах юм байна. Монголын залуу­чуудын холбоо тухайн оюутнуудаас сонгон шалгаруулж, Хөдөлмөрийн төв биржийн мэдээллийн системээр холбогдсон залуучуудын ажлын байрны саналд  тулгуур­лан ажлын байранд зуучлах юм байна.  Оюутнуудыг түр ажлын байраар хангах ажилд Хөдөлмөрийн яамнаас нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон, цалин хөлсний тухайд, “Ажлын гараа”, “Сумын залуус” төслийн хүрээнд ажиллаж буй оюутнуудад сарын 500 мянган төгрөг өгнө, харин цагийн ажил хийх оюутнууд  тухайн компанитайгаа хэдэн өдөр, хэдэн цагаар ямар ажил хийхээ тохирсноор цалингаа тогтоно гэдгийг албаныхан хэлж байсан.

 

ХААНА, ХЭНД БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Оюутнуудын хувьд цагийн ажил олох гэдэг араасаа олон  асуудал дагуулдаг. Тухайлбал, зарим байгууллага туршилтаар ажилуулж байгаа нэрийн дор ямар ч цалин өгөхгүй ажиллуулах, эсвэл цалин хөлсөө цаг тухайд нь өгөхгүй байх зэрэг асуудал тулгардаг. Тэгвэл дээрх байгууллагуудаас зохион байгуулж буй энэ ажил буух эзэнтэй, буцах хаягтай, харьцангуй найдвартай гэдгийг төсөлд хамрагдсан оюутнууд хэлж байсан. Иймд та “Цагийн ажил” төсөлд хамрагдаж, ажилтай, орлоготой болохыг хүсвэл Монголын залуучуудын холбооны төв байрны 103 тоотод бүртгүүлэх, мөн Залуучуудын хөдөл­мөрийн төв биржийн “Цагийн ажил” төсөл хариуцсан мэргэжил­тэн Б.Батчимэгтэй уулзаж болох нь. Дэлгэрэнгүй мэдээллийг 321814 дугаарын утсаар асууж болно гэдгийг албаны хүн хэлж байна. Та түр ажлыг байраар хангагдах боломжийг бүү алдаарай.

OYUN
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин