ОХУ Хойд Солонгост тавьсан хоригийг зөрчсөн үү ?

2018-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын Шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнгийн Ази дахь ОХУ-ын стратегийн төвийн захирал, шинжээч Георгий Толорая  НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Пхеньянд тавьсан хоригийг зөрчсөн гэж ОХУ-ыг буруушааж байгаа нь худлаа гэж мэдэгджээ. Тэрээр “Москвад тавьж байгаа хориг арга хэмжээ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон бодлого судалгааны “тинк танк” хүрээлэн, хэвлэлийнхэнтэй холбоотой” гэв. Түүнчлэн “Эдгээр хоригийг шалгасны дараа ихэнх нь худлаа болж байна” гэж  Георгий Толорая хэллээ. Түүний хэлснээр нэгдүгээрт ОХУ өөрийнхөө нутаг дэвсгэрт  Хойд Солонгосоос шинэ ажилчид оруулж ирэхийг зөвшөөрөөгүй. Зөвхөн 2019 он хүртэл зөвшөөрөлтэй  хойд солонгос ажилчдад  ажиллах зөвшөөрөл олгосон. Хоёрдугаарт: ОХУ-д ажиллаж байгаа Хойд Солонгосын  компаниуд тус улсад байгаа нутаг нэгт ажилчидтай гэрээ байгуулаагүй. Иймээс тэдний үйл ажиллагаа  НҮБ-ын  тавьсан хоригийг  зөрчөөгүй гэж шинжээч Георгий Толорая “NK News” цахим хуудаст нийтэлсэн тайландаа бичжээ.  Харин  ОХУ-д тавьсан хоригийн ихэнх нь Хойд Солонгост газрын тос нийлүүлж байсантай холбоотой. Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 600000 тонн газрын тос Пхеньянд нийлүүлэхийг шаардсан байна. Энэ нь  ОХУ болон  Хойд Солонгосын хооронд хийдэг албан ёсны солилцооны хэмжээнээс давж байгаа хэрэг аж. Георгий Толорая “ Мэдээжийн хэрэг ,ОХУ-ын хөлөг онгоц Ойрхи Дорнодын боомтоос орхисон болон Пхеньян руу хүргэхээр Хойд Солонгосын газрын тос тээвэрлэдэг хөлөг онгоц болон Хойд Солонгостой  газрын тос хүргэхээр гэрээ хийсэн бусад хөлөг онгоц дотор хууль бусаар хил давуулагчид байсан байх тохиолдол байсан байж болох юм” гэжээ. Гэхдээ том хөлөг онгоц,түгээмэл хэрэглэгддэг онгоц ч биш учраас би “Бид их хэмжээний газрын тосны нийлүүлсэн тухай ярьж болохгүй. Жилд магадгүй зөвхөн хэдэн арван тонныг нийлүүлсэн” гэж бодож гэв. Тэрээр үүнээс гадна ОХУ-ыг  Хойд Солонгос хүртэл БНХАУ-ын төмөр замаар дамжуулан тээвэрлэсэн гэж буруутгаж байна.  Өмнөд Солонгосын Асан хүрээлэнгийн шинжээчид “ОХУ-ыг БНХАУ- руу илгээж байгаа юм шиг оросын Приморье мужийн Хасан боомт руу газрын тосноос гаргаж авсан бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг. Гэхдээ энэ нь бодит байдалд Хойд Солонгост хүрснээр дуусдаг гэж мэдэгдсэн. Энэ талаар шинжээч Георгий Толорая “Тэдний хэлсэн нь инээдтэй юм. Яагаад гэвэл нөгөө талаар БНХАУ-ын нутаг дэвсгэр болон Хасаныг холбосон төмөр зам гэж байхгүй. ОХУ-ын гаальд Хасаны төмөр замын буудлаас БНХАУ руу явуулахаар хилээр гаргахаар бэлдсэн ачаатай баримтыг бөглөх боломжгүй. Үүнээс гадна  Хасаны төмөр замын буудлыг Оросын цагдаагийнхан, аюулгүй байдлын албаныхан хяналтдаа байлгаж хянадаг” гэв. Тэрээр гэхдээ Хойд Солонгост газрын тосноос гаргаж авсан бүтээгдэхүүнийг энэ оны эхний хагаст  Хасанаар дамжуулан хууль ёсны гэрээ, төлбөртэйгээр заримдаа нийлүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн байна.Ялангуяа, хэдэн мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байсан. Гэхдээ энэ нь 10000 тонн хүрэхгүйгээс гадна ихэнх нь Хойд Солонгосын Ражин хотод ажилладаг орос компаниудын халаалт, тээврийн хэрэгсэлд ашиглахаар худалдаж авдаг байсан гэсэн байна. Гэхдээ ОХУ-ыг үндэслэлгүй буруутгаж байгаа нь ямар зорилготой вэ? Энэ тухай шинжээч Георгий Толорая “ Бодит байдалд бид ОХУ болон Хойд Солонгосын харилцаанд саад болох,ОХУ, АНУ-ын харилцааг хурцатгах зорилготой их хэмжээний хуурамч мэдээ мэдээлэл байгааг харж байна. Хамгийн сүүлд хэлэхэд “Хойд Солонгостой хууль ёсны бизнес хийхийг сонирхож байгаа компаниудыг айлгах өөр зорилготой байна” гэж Ази дахь ОХУ-ын стратегийн төвийн захирал, шинжээч тэрээр нийтлэлийнхээ төгсгөлд бичжээ. Эх сурвалж: sputniknews.com
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

6 цаг 52 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

6 цаг 52 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

6 цаг 52 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06