
Г.ЖАРГАЛМАА
ХААН банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч, орлого багатай өрхийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 110 сурагчид тэтгэлэг олгохоор болжээ. 2014-2015 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн нэгдүгээр курст суралцах оюутнуудын сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг хэлбэрээр олгох юм байна. Тэтгэлэг хүсэгчдийн материалыг энэ сарын 7-25-нд Улаанбаатар хотод ХААН банк, хөдөө орон нутагт тус банкны салбар, тооцооны төвүүдээр хүлээн авах юм байна.