Тойм: Үерийн болоод хариуцлагын “цунами”-тай 7 хоног

2018-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Өнгөрч буй долоо хоногт  үер усны улмаас болсон осол, хариуцлага, сахилга батыг хангаагүйгээс гарсан хэрэг, зөрчлийн мэдээлэл  олон нийтийг түгшээв. Дээр нь “Засгийн газар ажиллаж чадахгүй байна” хэмээн хариуцлага нэхсэн мэдэгдлүүд ар араасаа хөвөрч байна. Эдгээр үйл явдлын мөрөөр асуудлыг хэрхэн шийдэх бол гэсэн хүлээлттэйгээр шинэ долоо хоног эхлэх нь ойлгомжтой. Долоо хоногийн онцлох үйл явдлыг товч тоймлоё. 60 тэрбумын хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл МАН-ын дарга нарын төрийн албан тушаалыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох талаарх бичлэг ил болсноос хойш хууль хяналтын байгууллагууд “шалгаж байна” гэж явсаар өнгөрсөн жил  гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан. Тэгвэл М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбоотой дээрх хэргийг АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагаас сэргээн шалгаж эхэлжээ.  МАН-ын Хяналтын хорооноос 60 тэрбумтай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох тухай тогтоол гаргаснаа танилцуулсан бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  мэдэгдэл хийхдээ “М.Энхболд гэдэг улс төрч 2014 оны наймдугаар сарын 28-нд 40 минут, 2014 оны есдүгээр сарын 08-нд 90 минутын “60 тэрбумын” гэх ярианд огт оролцоогүй гэж мэлзсэнийг АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй албан тушаалтнууд ЭВЛҮҮЛЭГ болгох гэж Геннисийн номонд бүртгэгдэхээр үндэслэл зохиож мэлзсэн. - Монгол Улсын Нийтийн сонсголын хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүн энэ асуудлыг өргөн барьсан ч Хууль зүйн байнгын хороо өнөөдрийг хүртэл мэлзлээ. - УИХ-ын 26 гишүү 60 тэрбумын асуудлаар Ээлжит бус чуулган зарлахаар өргөн барьсан ч ирц хүрэхгүй байгаа шалтгаанаар өнөөдрийг хүртэл мэлзэж байна. - Намын бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан боловч хэлэлцэх асуудалд ороогүй шалтгаанаар мөн л мэлзлээ. - Хариуцлагын талаар томоохон алхам хийнэ гэж гарч ирсэн зарим эрх мэдэлтнүүд найранд бялуурч, найраанд мансуурч, аргацааж өнгөрдөг өнгөрсөн 25 жилийнхээ арчаагүй аргаа даган мэлзлээ. - Өнөөдөр бид УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өгөх болно. Бүх хууль хяналтын байгууллагын дээр байдаг, Эрхзүйт төрийн Ёс зүйн өндөрлөг болсон энэ байгууллага асуудалд хэрхэн хандахыг хамтдаа харцгаая” гэв.   МАХН, МАН, АН зэрэг 13 нам нөхөн сонгуульд оролцох  батламжаа авлаа Хэнтий аймаг дахь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох 13 намд  Сонгуулийн ерөнхий хороо батламжийг нь  гардууллаа. Нийт 14 нам СЕХ-нд  хүсэлтээ  хүргүүлсэн. Үүнээс  ИЗНН-ыг 2016 оны УИХ-ын сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэсэн үндэслээр  бүртгэхээс татгалзлаа. Батламжаа авсан  намууд энэ сарын 31-нээс ирэх сарын 04-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн заалттай. Харин бие даан нэрээ дэвшүүлэгчид энэ сарын 31-нээс ирэх сарын 06-ны хооронд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулж, СЕХ-нд хандах ёстой юм. Намуудыг  бүртгүүлсэн дарааллаар нэрийг жагсаавал:
  1. Монгол Ардын Хувьсгалт Нам
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  3. Ардчилсан Нам
  4. Дэлхийн Монголчууд Нам
  5. Үнэн Ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам
  7. Монголын Ногоон Нам
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
  10. Зон Олны Нам
  11. Монгол Консерватив Нам
  12. Ард Түмнээ Хайрлая Нам
  13. Бүгд Найрамдах Нам.
  Нүүдэлчдийн соёлын наадмыг спортын тэмцээнтэй хослуулав БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин монгол” наадам энэ сарын 11-нд буюу өнгөрсөн баасан гаригт Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт эхлэв. . БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Нүүдэлчин монгол” наадмыг нээж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөн даяарчлагдаж байгаа энэ цаг үед соёлын биет бус өвөө уламжлан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, улмаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал” гэдгийг онцоллоо. Мөн соёл урлагийг дэмжих сангаас хөрөнгийг нь гаргаж энэхүү “Нүүдэлчин монгол” наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид хоёр жил  тутамд уламжлал болгон зохион байгуулна. Энэ удаа уламжлалт наадмаа спортын тэмцээн, уралдаантай хослуулж буй онцолсон юм. Ж.Бат-Эрдэнэ сайдын салбарт  барцадтай  байна Зам тээврийн хөгжлийн яам гэмт хэрэг, осол аваар гээд ар араасаа бараан мэдээлэлтэй, барцад ихтэй байна. Тус яамны  газрын дарга  нар энэ сарын  9-ний орой   ажлын  байрандаа архидан согтуурч, нэгийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан. Ийм хэрэг гарчихаад байхад Ж.Бат-Эрдэнэ сайд “Би байгаагүй. Фитнессийн дасгал хийгээд харьж явахдаа ийм юм болсныг сонслоо. Яаман дээр иртэл төрийн хамгаалалт гарсан байсан” гэхчлэн уснаас хуурай гарах арга ядсан тайлбар хэлснээс бус сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн үйлдэлд уучлал гуйгаагүй. Тэгвэл АН-ын бүлгээс энэ байдлыг шүүмжилж, Ерөнхий сайд, салбарын сайд нарыг уучлал гуйхыг шаардав. Төмөр зам эвдэрснээс дөрвөн вагон унаж,  100 гаруй хүн гэмтэж бэртэв  Үерийн улмаас  Дорноговь-Сайн-шанд-Замын-Үүд чиглэлийн төмөр эвдэрч, дараалсан ослууд гарлаа. Замын-Үүдийн чиглэлд үерийн улмаас гүүр эвдэрч твагон саатсаныг цаг алдалгүй зассан ч Дорноговь аймгийн  Цомог -Айраг өртөөний хооронд Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг өнөөдөр 04:50 минутын орчим замаас гарч осолджээ. Галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн  вагон замаас гарса.  Галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байснаас 100 гаруй хүн бэртэж, гэмтэж, нэг хүний биеийн байдал  хүнд байна. Д.Муратыг цагаатгаж, Б.Бахытгүлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Муратыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ч өнгөрсөн долоо хоногт хэрэгсэхгүй болгож,  түүнийг цагаатгасан  шийдвэрийг  Баянзүрх дүүргийн шүүхээс гаргалаа. Хохирогч Д.Бахытгүл давж заалдана гэсэн мэдэгдлийг хэвлэлээр  илэрхийлсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

10 цаг 30 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин