Сумьяа аваргад хандаж өвгөн миний хэлэх үг

2018-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ш.Пүрэвсүрэн Таны тухай  таагүй нэгэн яриа нийгмийн сүлжээгээр шуугиад явчихлаа. https://news1.mn/?p=17371 Бөх хүний хувьд тань хүндэлж явдгаа нуух юун. Миний адил хүмүүс Монголоор дүүрэн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Таны аав болоод дүү нар Монголын ховорхон хүчтэнүүд гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Энэ бүх эр бярыг үр удмаараа ингэж “эзэмшихэд”  эх орны чинь газар шороо, уул ус түшсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй юм шүү. Аваргаа. Ялангуяа 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 2200 жилийн ойгоор та арслан цол хүртээд  ганцхан мөчийн дараа АВАРГА хэмээх бөх хүн бүрийн хүсэл мөрөөдлийн биелэлийг олж байсныг  Монголын ард түмэн мартаагүй байгаа, мартах ч үгүй. Олон үг нуршилгүй шулуухан хэлэхэд та бидний дэлхийд тасархай явдгийн сүр сүлдийг нууцлан хадгалдаг Ноён уулыг хэдхэн дусал алтных нь төлөө дэлбэлэн сүйтгэх гэж байгааг салбар хариуцсан сайд хүнийхээ хувьд тун сайн мэдэж байгаа. Байгаль эх, уул усыг маань дахин сэргэшгүйгээр бузарлан хордуулах гэж байна, энэ харийн доншуучид. Эд түрүүчийн шархаа ч нөхөөгүй. Сансрын зураг дээр тодоос тод харагдах 60 тонн алтыг ухаад авчихаад орхичихсоных нь гэрч аварга том ангайсан хар нүх энэ Их хайрханы хажуудхан байгаа. Хүннүгийн өвөг дээдсийн сүнсийг  хөндүүлэхгүй  үр ач нартаа ариун дагшин энэ нутгаа байсан янзаар нь хүлээлгэн өгөх гэж аргаа барсан хэдэн өвөө эмээ нар арчаагаа алдсан төр засгийнхантай ач тач үзсээр арван жилийг ардаа үдлээ. Хичнээн ч олон удаа шүүхийн хаалга таталцав. Хөгшин хонины насгүй болсон бид хэдийг болохгүй бол бульдозерын шанагатай шороотой нь холиод булдаг л юм байгаа биз, Надад лав харамсах юм огт алга. Ямар мөнхрөх юм биш эх орны минь буян заяа түшиж насаараа л сайхан амьдарлаа. Алт тийм ховор эд юм уу? Огтхон ч үгүй. Эх дэлхийн минь хөрсөн доор сая сая тонноороо, далай тэнгисийн усанд бол бүр тэрбум тэрбум тонноороо байж л байна. Канад шиг том оронд хааяагүй хэвтэж байгаа ш дээ. Тийшээгээ тонилцгоог л дээ. Гэтэл та юугаар дутаад эх орноо худалдагсдын эгнээ рүү шилжиж доошоо орох гээд байгаагийн чинь учрыг би олохгүй юм. Алт ухаад байгаль дэлхийгээ бузарлаад яваа хүмүүс  чинь эх орноосоо урвагсдын тоонд ороод энэ сайхан нутагтаа багтаж шингэх газаргүй болоод байгааг та эрхбиш харж байгаа байлгүй дээ. Энэ их хов жив арай худлаа байлгүй дээ Сайд гэх одоогийн энэ албан тушаалыг чинь мөнгөө төлчихвөл захын луйварчин  хашдаг болсон. Харин эр хүн тэр тусмаа Улсын АВАРГА хүн Монгол эх орноо хүнд хэцүү үед нь яаж цээжээрээ хамгаалж чаддагийг харуулж чадах сайхан боломж таньд яг одоо байна. “Би ийм юм хэзээ ч хийх хүн биш” гээд  л бушуухан зарлачих. Тэгээд л сэтгэл тайвшрах минь. Монгол бөхийн ариун нэр хүнд хэзээ ч сэвтэх ёсгүй юм шүү. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин