Цагдаагийн шинэ өмсгөлд 3.5 тэрбумыг зарцуулжээ

2014-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Гудамжинд хэв журам сахиулж буй албан хаагчдын өнгөрсөн баасан гаригаас сольсон шинэ өмсгөл нь тэднийг “жуулчин, загасчин, анчин” гэж цоллуулахад хүргэлээ. Нөгөө талаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй, нэлээдгүй хөрөнгөөр санхүүжүүлсэн гэж шүүмжлээд байна.

Цагдаагийн албан хаагчдын шинэ хувцасны загварыг Ерөнхийлөгч өнгөрсөн оны есдүгээр сард 149 дүгээр тогтоолоор баталжээ. 2013 онд цагдаагийн албан хаагчдын хувцсанд зориулж 5.5 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн юм байна. Энэ удаагийн хувцсанд 3.5 тэрбум төгрөг төсөвлөж, худалдан авах ажиллагааны үр дүнд гаднын олон улсыг судалснаас Турк улсыг сонгожээ. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж томоохон оёдлын үйлдвэрийн эздийг уг ажилд урьсан гэнэ. Өнгөрсөн жил манайхан сурагчийн шинэ дүрэмт хувцасны үйлдвэрлэл явуулах үед шинэ хувцас үйлдвэрлэх санал давхцаж, оёдлын үйлдвэрүүд “Ачаалалтай байна, 2014 оны нэгдүгээр улирлын сүүлчээс нийлүүлж болох юм” гэсэн хариуг өгчээ. Түүнчлэн төсөвт өртөг нь өндөр байсныг ЦЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд хэллээ. Тиймээс Турк улсыг сонгож төсөвт өртөгтөө тааруулж цагдаагийн 8000 гаруй албан хаагчдын хавар, зун, намрын гадна хослол, бүрх малгай, футболк, гутлыг захиалжээ. Түүнчлэн цөөн тооны өвлийн хувцас ч ирсэн гэнэ. Өмнөх загварын хувцсыг албан хаагчдад тарааж дууссан юм байна. Өмнө нь нэг цагдаад ногдох дөрвөн улирал, ёслол хүндэтгэл, оффисын зэрэг иж бүрэн хувцас 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан бөгөөд энэ удаад ч энэ өртгөө барьжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин