“Нүүдэлчин монгол”-ын соёлыг спорт наадамтай хослуулав

2018-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин монгол” наадам энэ сарын 11-нд буюу өнгөрсөн баасан гаригт Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. “Нүүдэлчин монгол” наадмын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар оролцсон юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Нүүдэлчин монгол” наадмыг нээж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөн даяарчлагдаж байгаа энэ цаг үед соёлын биет бус өвөө уламжлан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, улмаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал” гэдгийг онцоллоо. Мөн соёл урлагийг дэмжих сангаас хөрөнгийг нь гаргаж энэхүү “Нүүдэлчин монгол” наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид хоёр жил  тутамд уламжлал болгон зохион байгуулна гэдгээ салбарын сайд нь хэлсэн юм. “Нүүдэлчин монгол” наадам урлаг, спортыг хослуулав Сүүлийн арваад жил завсарлаад байсан соёлын биет бус өвийн наадмыг сэргээж, түүнчлэн үндэсний спортын их наадамтай хамтатган зохион байгуулж байгаа нь “Нүүдэлчин монгол” наадмын нэг онцлог юм. Тус наадам нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд соёлын биет бус өвийн зүйлүүд, тэдгээрийг өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм. Соёлын биет бус өвийн их наадам болон Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан байдаг. Хоёр дахь шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид оролцож байгаа нь энэ наадам зөвхөн нэг салбарыг бус, олон нийтийг хамарч, улам өргөжин тэлж байгааг харуулж байв. Тухайлбал, “Нүүдэлчин монгол” наадмын дор урлаг, спортынхон нэгдэж чадсан юм. Нөгөөтэйгүүр, зуны дэлгэр цагт, яг ид амралт зугаалгын үе тааруулж зохион байгуулж байгаа учраас гадна, дотны жуулчид наадмыг зорьж ирэх нь их байв. Ялангуяа, Азийн орнуудаас, Хятад, Япон, Солонгос зэрэг орноос цөөнгүй жуулчид энэ наадмыг зорин ирсэн нь олзуурхууштай байв. Улсын наадам үзэж чадаагүй жуулчид “Нүүдэлчин монгол”-ыг зорин иржээ “Нүүдэлчин монгол”-чуудыг эрийн гурван наадамгүйгээр төсөөлөхөд бэрх. Гэсэн ч зарим жуулчдын замын маршрут улсын баяр наадам үзэж чадалгүй хоцорч ирсэндээ харамсч байсан. Харин одоо “Нүүдэлчин монгол” наадмаас үзэж харах бүхнээ үзэж харсандаа баяртай байна, олон сайхан зурагтай, дурсамжтай буцаж байна гэдгээ зарим жуулчид хэлж байсан юм. “Нүүдэлчин монгол” наадамд оролцож буй ардын авьяастнууд Хүй мандалын дэнжид аймаг, аймгаараа отоглон бууж таван өдрийн турш  өөрсдийн онцлог бүхий өв соёл, зан заншил, язгуур урлагаа сурталчлан таниулж, урлагийн тоглолтоо толилуулж өрсөлдсөн нь зорьж ирсэн хэний ч нүд, сэтгэлийг баясгах аж. Мөн үндэсний спортын тамирчид үндэсний бөх, халх, буриад, урианхай  сурын харваа, зэвт харваа, морьт харваа, үндэсний шагайн харваа, монгол шатар зэрэг төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон нь энэ наадмыг үзүүштэй, сонирхолтой болгож байсан юм. Монгол соёлоо сурталчилсан оролцогчдыг урамшуулав Наадмын төгсгөлд, “Нүүдэлчин монгол” наадмыг зохион байгуулах хорооноос соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулан нэгдүгээр байр 20 сая, хоёрдугаар байр 15 сая, гуравдугаар байр 10 сая төгрөг, тус бүр цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан юм. Мөн соёлын биет бус өвийн таван ай савын хүрээнд мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн өвлөн уламжлагчдад болон их наадмын үеэр зохион байгуулж байгаа үндэсний спортын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчдод наадмыг зохион байгуулах хороо болон дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчдийн шагнал урамшуулал олгов. Хуртай зуны “Нүүдэлчин монгол” наадам, хот хөдөө, хол ойроос зорин ирсэн үзэгч түмэн олонтой, оролцогчдын дунд өрсөлдөөн ихтэй сайхан болов. Эх сурвалж. www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин