“Тал нутгийн марафон”-д 1200 тамирчин оролцоно

2018-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.ОТГОНДАЛАЙ “Тал нутгийн марафон” тэмцээн энэ сарын 19-нд Шавартын аманд болно. 22 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж буй тэмцээнд дотоодын 1000, гадаадын 200 гаруй тамирчин оролцохоор болжээ. Үүнд Японоос 100, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг орноос 50 гаруй, Европ, Америк тивээс нийлээд 50 тамирчин оролцоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан аж. Тамирчид уламжлал ёсоор 3, 5, 10, 21 километрийн зайд уралдах юм. Энэ жилийн тэмцээн анх удаа “Ултра Трайл” төрлийн уул ус, тал, нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн төрлийн оруулж ирснээрээ онцлог юм. Тус төрөл нь Богдхан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээтээс Зайсан толгой хүртэл 50 километрийн зайд болох юм байна. Энэ төрөлд түрүүлсэн Монгол Улсын тамирчинд олон улсын “Ултра трайл” тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардуулах аж. Үүнээс гадна шаардлагатай бүх зардлыг нь хариуцана гэж тэмцээнийг хамтран зохион байгуулагч “Шёова Холдингс” компанийн монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Э. Тамир онцоллоо. Уралдаан нийт 2. 9 сая төгрөгийн шагналын сантай юм байна. Оролцохыг хүссэн тамирчид msut.run” цахим хаяг болон Спортын төв ордон, Монголын үндэсний олимпын хороонд дээр биечлэн очиж наймдугаар сарын 18-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин