Дамбадаржаад зориулсан 1.4 тэрбум салхинд хийссэн үү?

2014-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Зууны мэдээ” сонин цэвэрлэх байгууламжийг тойрсон асуудлуудын талаар уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаа Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладгийг хүргэе.

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж баригдсан түүхтэй. Энэхүү байгууламж Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн гэр хорооллын 86 өрх айл, найман байгууллагын бохирыг татан зайлуулах бөгөөд механик болон биологийн цэвэрлэгээ хийдэг байна. Бохир усыг татан зайлуулж цэвэрлэх бага оврын энэхүү байгууламжийг 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд Дэлхийн банкны санхүүжилтээр 1.4 тэрбум төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэсэн байна. Төслийн хүрээнд барьж байгуулсан бие даасан бага оврын цэвэрлэх байгууламжийн тухайд хоногт 900 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, цэвэр Германы технологийг ашиглан байгуулжээ. Харин өдгөө 50 шоо метр бохир усыг арай гэж цэвэрлэж байна. Өвөлдөө хөлддөг, зундаа бохир нь газарт шүүрч шингэдэггүй гээд зовлон их бий гэнэ. Учир нь зураг төсөл нь буруу хийгдсэнээс болсон тухай албаны хүн хэлж байлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө дээрх газар цэвэрлэх байгууламж барихаар судалгаа хийж байсан ажээ. Тэрхүү судалгаагаар энэ байршилд байгуулж болохгүй гэсэн дүгнэлт гарч байсныг Монгол Улсын зөвлөх инженер О.Эрдэнэбаатар хэлсэн юм.

Байгууламжид ирж буй бохир нь өвөлдөө хөлддөг учраас бохирын машинаар соруулж авдаг байна. Энэ жилийн тухайд хөлддөг асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр био цөөрөм хийжээ. Гэтэл био цөөрөм нь ч усаа шингээж чадахгүй байгаа бөгөөд энэ нь мөн л анх зураг төслөө хийхдээ ирж буй бохирыг цэвэршүүлээд шүүрүүлэх сувгаар дамжуулан хөрсөнд шингэхээр хийснээс болсон гэнэ. Гэтэл одоогийн байдлаар горимын дагуу ажиллахгүй байгааг техникч Э.Энхдулам хэлсэн юм. Цэвэрлэх байгууламжийн цөөрөм нь голын голдирол дагуу баригдсан учраас шүүрүүлж чаддаггүй гэнэ. Энэ нь хөрсний усны төвшнөөс өндөр байна гэсэн үг. Хур тунадасны хэмжээ нэмэгдэх тусам шүүрэх боломж буурдаг байна. Цэвэршүүлээд шүүрүүлэх сувагт орж буй ус шүүрч чадахгүй байгаагаас эргээд байгууламж руу орж ирдэг тухай мөн тэрээр хэлж байлаа. 

Байгууламжид ирж буй ус биологийн цэвэрлэгээг хийх температурыг бүрэн хангаж чаддаггүй аж. Шугамаар ирж буй ус 12 хэмээс дээш дулаантай байж биологийн бүрэн цэвэрлэгээ хийгддэг байна. Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламжид холбогдсон айл өрх зөвхөн хүйтэн ус ашигладаг аж. Энэ нь усны хэмийг бууруулж байгаа юм. Тиймээс 10 айлд халуун усны бойлор суурилуулжээ. Гэтэл айлууд тэр бүр хэрэглэхгүй байгааг тэрээр хэлж байлаа. Бойлер ашиглаж буй айлын цахилгааны төлбөр нэмэгдэж байгаа нь иргэдэд хүндрэл учруулдаг тухай оршин суугчид хэлж байсан юм.

Өвлийн улиралд хэрэглээ бага байгаагаас шалтгаалан шугам хоолойнууд хөлдөх магадлал өндөр байдаг аж. Энэхүү байгууламж нь анхны зураг төслөөрөө эргэлтийн шугам байхгүйгээр хийгджээ. Тиймээс өөрсдөө ирж буй усны хэмийг хэвийн хэмжээнд байлгахаар халаах төхөөрөмж суурилуулсан байна. Энэ мэтчилэн энэхүү байгууламжийн зардал өдөр бүр өссөөр байгааг техникч Э.Энхдулам хэлсэн юм. Мөн гаднаас ирж буй бохир, лагаа татах асуудал ч тулгарч буйг хэллээ. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд зайлшгүй хөрөнгө мөнгө шаардагдаж буйг ч дуулгалаа.

Харин Дамбадаржаа­гийн загвар төслийг сайжруулах туршилтын төслийн судалгааны тайланг дэлхийн банкны мэргэжилтэн Ё.Касчка 2012 онд хийж танилцуулж байжээ.  Тэрхүү судалгаанд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн төсөл хөтөлбөрүүдийн хувьд өртөг зардал бага гэдгийг харгалзан бохирын асуудлыг айл өрхүүд бие даан шийдвэрлэх нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Мөн айл өрхийг бохир усны шугамд холбон, бага оврын цэвэрлэх байгууламж барьж байгуулах замаар гэр хорооллын ариутгах татуургын асуудлыг шийдвэрлэх концепт нь өөртөө туйлын өртөг зардал өндөртэй хувилбар гэдгийг ч онцолсон байлаа. Энэ нь өртөг өндөртэй, техникийн хувьд маш эрсдэлтэй, зардал өндөртэйг анхаарах нь зүйтэй гэдгийг сануулсан байна. Бохирын системийг төвлөрсөн системтэй холбоно гэж үзсэн тохиолдолд энэ хувилбарыг сонгох хэрэгтэй ч тэрээр дурдсан байлаа. Энэ төслийг хийж болохгүй гэдгийг төслийн удирдагч нь хэлсээр байхад барьсан явдал нь маш буруу зүйл болсныг өдгөө бэлхнээ харж болохыг Ус сувгийн удирдах газрын дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер О.Эрдэнэбаатар онцлов.

Гэр хороолол дунд, сургууль, цэцэрлэгийн дэргэд биднийг хордуулж байдаг элдэв химийн хортой бохир ус нуур мэт мэлтэлзээд, агаарыг бохирдуулсаар байгаа. Төслийн удирдагч нь үгүйсгээд байхад түүнийг заавал барих шийдвэр гарган 1.4 тэрбум төгрөгийн өрд унагах сонирхол хэнд байсныг хэнээс асуувал хариулах вэ. Эдийн засаг нь хямарч, хүмүүс халаасаа гөвж байгаа энэ үед 1.4 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөр шийдвэр гаргагчдаас гарах уу.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин