Загасны ордын нутаг

2018-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Дуурийн дуучин Лариса Дядькова Владивосток хот, Валерий Гергиев болон шинэ залуу дуучдын тухай өгүүлэв-
Д.ЭНХЭЭ Олон жилийн турш Лариса Дядьковагийн нэр Европ, Америкийн дуурийн нэр цуутай ордны зарлалыг чимэглэсэн. Түүний яруу тансаг меццо-сопрано Мусоргский, Чайковскийн төдийгүй Верди, Вагнер нарын дууриудад хөг нэмж, амжилт авчирсан. Одоо харин Лариса Дядьковаг ертөнцийн нөгөө хязгаар болох Владивостокт байнга харж болох бөгөөд тэрээр Мариинскийн театрын салбар Приморийн тайзны дуурийн дуулаачдын бүлгийн уран сайхны удирдагчийн албыг хашиж байна. Олон улсын алс дорнодын “Мариинский” III их наадмын үеэр Лариса Дядькова “Российскаю газета” сонинд өөрийнхөө одоогийн ажил үйлсийн талаар ийн өгүүлснийг хүргэж байна.   -Лариса Ивановна, Вла­ди­восток руу нүүхийг зөвшөө­рөхөд хэцүү байсан уу? - Би өөрчлөлтөд амар­хан дасаж зохицдог хүн. Петербург, Владивосток хоёрт нийтлэг зүйл маш их! Жишээлбэл, тэнгисийн усны дуу чимээ, миний зурхайн орд чинь “загас” шүү дээ. Надад бол сүм, далайн ус л ойрхон байх хэрэгтэй. Миний өрөөний цонхоор тэнгисийн булан харагддаг юм. Сайхан шүү! -Та Валерий Гергиевийн санаачилгаар Владивостокт ирсэн үү? -Валерий Гергиев намайг Владивосток руу явуулаагүй. Гурван жилийн өмнө эндхийн театр Мариинскийн нэг салбар тайз хараахан болоогүй байсан. Театрын ерөнхий балетмейстер нь Мариинскийн театрт нэгэн үед хамт ажиллаж байсан, миний хуучны анд Эльдар Алиев бөгөөд наашаа шилжиж ирсний гол “буруутан” нь тэр байгаа юм. Гергиев намайг Владивостокт байгааг минь хараад мэл гайхсан. Гэхдээ тэр үед хашиж байсан албан тушаалдаа би үлдэж ажиллах дүгнэлтэд бид хамтдаа хүрсэн. Валерий Абисаловичтай ажиллахад маш сонирхолтой, тэхдээ тун амаргүй. Гергиев бол агуу том, жирийн биш бие хүн. Тэрээр дуучид, хөгжимчдийн нэг бус үеийнхнийг бэлтгэн хүмүү­жүүлж, хөгжөөж дэвжээсэн хүн. Би дуучдынхаа ангийг маш сайн мэднэ, тэдний уран бүтээлийн хөгжлийг гоцлол дуучных нь хувьд ч, бүхэл бүтэн хамт олных нь хувьд ч, чиглүүлэн залж, ийм маягаар урын сан (репертуар) бүрдүүлэхэд нөлөөлж  чадна, үүнд л миний захиргааны биш, уран сайхны удирдлага оршдог юм. Уянгын сайн хоолойнууд хийх ажилгүй, драмын талыг барьсан урын сан руу одоогийнх шиг хэт хэлбийх юм бол би шууд л “үгүй” гэж хэлж чадна. -Театрууд туршлага багатай гээд ажилд авахгүй байгаа тухай консерватор төгссөн авьяастай олон хүн гомдол мэдүүлдэг... -Туршлагагүй залуусыг ажилд авахаас би огтхон ч айдаггүй. Би Ленинградын гайхалтай сайхан консерваторт суралцаж байсан, оюутны ширээнд сууж байхдаа би олон зүйлийг дутуу авчээ гэдгээ хожуу ойлгож ухаарсан. Тухайлбал, бидэнд хэлний сайн дасгалжуулагч байдаггүй байсан. Би германаар огт ярьдаггүй мөртлөө, пянз­наас сонсож сурсанаараа Малерыг дуулахаар анх тайзнаа гарснаа хэзээ ч мартахгүй. 90-ээд оны эхээр Гергиев Мариинскийн театрт анхны хэлний дасгалжуулагчдыг авчирч ажиллуулж байсныг санаж байна. Ингэж хичээллэх боломж олдсонд гоцлол дуучид бид эхэндээ шоконд орж байсан шүү. Аз болоход амьдрал өнөөдөр илүү нээлттэй, мэргэжлээрээ өсөхөд ч боломж бүрджээ. Ерөнхий удирдаач Павел Смелков бид хоёр жинхэнэ авьяастныг эрж олохоор гурван зуу гаруй хүнийг сонсоод байна.  
Манай их наадам зөвхөн хотыг биш, бүс нутгийг бүхэлд нь  Хятад, Солонгос, Япон, магадгүй Монгол ч байж болох юм гэж Гергиев бол юмыг асар томоор хардаг хүн. Удахгүй манайд зөвхөн хөгжимчид, балетийн жүжигчдийг бэлтгээд зогсохгүй хувцас, тайз засал, чимэглээчдийг ч бас бэлтгэдэг Академи нээгдэнэ.
  -Владивостокт маш сайхан театр барьж босгосон байтал яагаад долоо хоногт хоёр гуравхан тоглолттой байдаг юм бол? -Энэ бол түвэгтэй асуудал. Амьдралдаа бодит зовлон бэрхшээлтэй үзэгчид театрт амрахыг хүсдэг. Тийм болохоор “Зул сарын баярын өмнөх үдэш” мэтийн үлгэрийн “хөнгөн” жүжгүүдийг хүмүүс их сонирхдог. Бидний өмнө дуурийн дуулаачдын шинэ бүлэг бүрдүүлэхийн зэрэгцээ шинэ үзэгчдийн ч сонирхлыг татах зорилт оршиж байна. Владивосток бол 600 зуун мянга гаруй хүн амынх нь эрэгтэйчүүдийн гол хэсэг нь хагас жилээр далайд амьдралаа өнгө­рөөдөг өвөрмөц онцгой бүс нутаг. 1300 хүний суудалтай танхимд өдөр бүр дуурь, эсвэл балет үзэх сонирхолтой үзэгчийг олно гэдэг өнөөдөртөө бо­ломжгүй зүйл. Тийм уч­раас бид бүгдээрээ ухаа­лаг, тэвчээртэй байх шаардлагатай. -Та өөрийгөө дуучин гэдгээ мартаагүй биз дээ? -Би өнгөрснөөрөө амьдрахыг хүсэхгүй байна л даа, манай их наадмын хаалтын өдөр, жишээлбэл, Приморийн тайзнаа “Гилбэрийн хатан” дуурийн Гүн авхайн дүрд тоглохоор гарахдаа би баяртай байна. Олон цагийн, олон удаагийн нислэгийг би нэг их сүр дуулиан болгомооргүй байна, тэгэхдээ өнөөг хүртэл Баварийн дуурь, эсвэл “Метрополитен”-тэй 2021 он хүртэл гэрээ байгуулсандаа сэтгэл хангалуун явдаг. Урьдын адил Мариинскийн театрын тайзнаа гарсаар л байна, удахгүй “Гилбэрийн хатан”-ы хоёр дахь тавилтад оролцохоор Их театрт уригдсан. Эхлээд Лев Додиных, дараа нь Римас Туминасын найруулан тавьсан жүжиг. Янз бүрийн удирдаач, найруу­лагч нартай ажиллахыг дуртай! Юугаар намайг тэд “дүүргэх” бол, миний “цуглуулга” – нд юу шидэж оруулах бол гэдэг нь сонирхол их татдаг. Өөрийгөө өөрчлөх надад таалагддаг, сонирхолтой уран бүтээлийн явцад “мөнгөн ус” шиг байхдаа би дуртай. -Өнөөгийн “Мариинский” их наадмын зарлал яаж бүрдсэн бол? -Манай их наадам зөвхөн хотыг биш, бүс нутгийг бүхэлд нь  Хятад, Солонгос, Япон, магадгүй Монгол ч байж болох юм гэж Гергиев бол юмыг асар томоор хардаг хүн. Удахгүй манайд зөвхөн хөгжимчид, балетийн жүжигчдийг бэлтгээд зогсохгүй хувцас, тайз засал, чимэглээчдийг ч бас бэлтгэдэг Академи нээгдэнэ, ер нь театрын ажил хэргийн бүхий л онцлогийг хамрах ёстой. Энэ бол стратегийн маш чухал зорилт! Яагаад гэвэл Владивостокоос хүмүүс соёл үзэхээр нийслэл рүү нисэхэд дэндүү хол. “Эрмитаж”-ийн салбар, Академи, бас мэдээж, Мариинский театр Владивостокт үнэхээр хэрэгтэй. Энэ бол маш их сонирхол татсан хот. Бидний л хот шүү дээ! Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин