Үерийн аманд буусан 592 өрхөд шаардлага өгснөөс тав нь нүүжээ

2018-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр үерийн улмаас үүссэн нөхцөл байдал болон хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн мэдээлэл өгөв. Өнгөрсөн сард усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэд усанд боогдсон, айл өрхүүдийн гэр, хашаа байшин, авто зам, орон сууцны орц, зоорийн давхар, автомашины зогсоол усанд автсан, хөрсний ус нэвчсэн зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн юм.  Иргэд, ААН-ээс үер, усны нийт 257 удаагийн дуудлага иржээ. Холбогдох байгууллагууд хамтран аврах, хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулж, 187 иргэнийг авран хамгаалсан байна. Мөн ус ихээр тогтдог 10 байршилд ус зайлуулах шугам сүлжээг хийх, 50 байршилд үерийн далан, сувгийн цэвэрлэгээ хийсэн байна. Мөн үерийн хамгаалалтын барилга, байгууламж дээр журам зөрчиж контейнер байршуулсан иргэн, ААН-д албан шаардлага өгч, 10 контейнер албадан нүүлгэж, дөрвөн зориулалтын бус явган гүүрийг буулгажээ. “Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сургийлэх зорилгоор эрсдэлтэй бүсэд суурьшсан 592 өрхөд яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага мэдэгдлийг өгсөн. Таван айл, нэг ААН-ийг албадан нүүлгэсэн. Цаашид үер, усны хор уршгийг арилгахад нэн шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэх, үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй суурьшсан айл өрх, ААН-ийг албадан нүүлгэх, Авто зам, замын байгууламжийн үерт эвдэрсэн хэсгүүдийн судалгааг гаргах, ус зайлуулах барилга байгууламж шинээр бий болгож, өргөтгөх, дүүргүүд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг удирдлага, зохицуулалтаар хангах, Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байх хэрэгтэй байна” хэмээн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн онцлов. Харин Хотын дарга С.Батболд “Бид төсөв мөнгөний болоцооноосоо хамааран жил бүр нийслэл дэх үерийн далан сувгуудыг шинэчлэн засварлаж байгаа. 1960-аад оны үед баригдсан Туул голын дагуу үерийн даланг шинэчлэх асуудлыг зайлшгүй яригдаж байна. Зураг, төслийг яаралтай гаргах хэрэгтэй. Мөн Туул голын хамгаалалтын зурвасыг маш сайн баримтлах хэрэгтэй. Холбогдох яамтай ярилцаад, Туул гол дагуу олгогдсон газруудын эрхийг цуцалж, дахин барилга бариулахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” гэв. Эх сурвалж: www.polit.mn      
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин