Энэ хичээлийн жилд 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана

2018-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам, Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороо, тосгоны сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсан бол өнөөдөр өглөө  тус дүүргийн 210, 228 дугаар цэцэрлэг, 12, 62 дугаар сургууль  дээр ажиллажээ. Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, цэцэрлэгүүд үндсэн сургалтаас гадна гэр бүлэг байгуулан ажилладаг аж. Энэ мэтээр хувилбар сургалт явуулж, сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээг нэмэгдүүлэх боломжийг ашиглаж  идэвх, санаачилга гаргаж  байгааг салбарын сайд дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн сургууль, цэцэрлэгүүд  өвөлжилт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа чанартай хийж гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын ажлын чанарт хяналт тавьж, сурах орчны стандартыг чанд мөрдүүлэн ажиллах нь чухал гэдгийг салбарын сайд онцолсон байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт 47 цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг юм байна. Тус дүүргийн цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлуудын явц хангалттай сайн байгаа. Мөн шинээр баригдсан цэцэрлэг, сургуулийн барилга, өргөтгөл зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, чанар сайн байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийнхэн хэлж байв. Үүний зэрэгцээ зарим боловсролын байгууллагад хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын чанар  дутагдалтай, стандарт хангаагүй байгааг ч тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт анхааруулж, зөрчлийг арилгах чиглэл өгчээ. Тухайлбал, 2017 онд ашиглалтад орсон Сонгинохайрхан дүүргийн 244 дүгээр цэцэрлэгийн барилгын дээврээс ус гоожиж байгаа нь барилгын чанар хангалтгүй, холбогдох стандартыг мөрдөөгүйтэй холбоотой аж. Энэ жил ашиглалтад орж буй 228 дугаар цэцэрлэгийн хувьд мөн л борооны ус зайлуулах суваггүй, хүүхдийн гар угаах угаалтуур сургалтын орчны стандарт хангахааргүй хэт жижиг байгаа зэрэг дутагдал илэрчээ. Эдгээр зөрчил, дутагдлыг яаралтай арилгах, гүйцэтгэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж, стандартыг хангуулах чиглэлийг ажлын хэсгээс өгсөн байна Сургууль, цэцэрлэгийг өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнтэй танилцах ажлын хэсэг энэ долоо хоногийг дуустал ажиллаж дүнгээ гаргах юм. Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь 81.5 хувьтай байсан бол энэ жил 82 хувьд хүргэхээр зорьж байгаа ажээ. БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 2-5 насны 312611 хүүхэд байгаа бөгөөд үүний 82 хувь буюу 256 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах юм байна. Үндсэн сургалтын зэрэгцээ хүүхэд харах үйлчилгээ, хувилбарт сургалт, гэр сургалт зэрэг бүхий л боломжийг ашиглан хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар зорьж байгаа.  2018-2019 оны хичээлийн жилд 70 орчим мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах ажээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

2 цаг 52 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

2 цаг 52 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

2 цаг 52 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

13 цаг 44 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

20 цаг 29 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

20 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин