600 пянзтай зураач

2014-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

“Хобби” булангийнхаа энэ удаагийн зочноор Урчуудын эвлэлийн шагналт зураач Д.Уртнасанг урилаа. Тэрээр дэлхийд алдартай рок хамтлагуудын пянзыг цуглуулдаг ажээ.

Зураач Д.Уртнасан багаасаа рок хөгжим сонсож өсчээ. Түүний зургууд этгээд, өвөрмөц байдаг нь хөгжмөөс үүдэлтэй гэв. Харин түүнд 600 гаруй пянз бий. Тэдгээрийн ихэнх нь 1960-1970 оны үед нэрд гарсан рокруудынх. Зураачийг бага байхад алдарт “The Beatles”, “Kiss”, “Pink Floyd”, “Queen”, “Rolling Stones”, “Bee Gees” зэрэг хамтлагуудын уран бүтээлийн оргил үе таарчээ. Байрны ах нараараа гитар заалгаад, алдартай хамтлагуудыг дууриаж үсээ ургуулан, найзуудтайгаа шүтдэг хамтлагийнхаа тухай ярьдаг байсан гэж зураач Д.Уртнасан дурссан юм. Харин түүний цуглуулгын хамгийн нандин нь “Pink Floyd” хамтлагийн хуучин пянз ажээ. Анх 1973 онд тэр пянзыг олчихоод бөөн баяр болж байсан гэнэ. Олон хүний гар дамжсан учир хуучирч зурагдсан байсан ч тухайн үед “Pink Floyd” хамтлагийн пянзтай хүн жинхэнэ “од” болдог байсан гэнэ. Харин хамгийн сонирхолтой нь түүнд 1980 онд авчихаад огт задлаагүй пянз олон байдаг. Зураачаас авчихаад задалж, сонсох хүсэл төрдөггүй юмуу гэж асуухад “Пянзыг хичнээн үнэтэй, эрхэм гэдгийг мэддэг. Бас түүнийг ямар үнэ цэнээр олж авдагаа бодохоор задлах зориг хүрдэггүй” гэж хариулсан юм. Түүнд “Битлз” хамтлагийн тоглолтын бүх пянз бий. Түүнээс гадна зураачид маань Эльвис Преслигийн зургаан алтан пянз байдаг ажээ. Дэлхий нийтээр 1000 хувь хэвлэгдсэний 132 дахийг нь тэрээр авч чаджээ. Алтан пянзны тухай “Дахиад хэзээ ч хэвлэгдэхгүй учир урлагийн үнэт өв, түүх болоод үлдэнэ шүү дээ” гэв. Харин оргиналь пянзны хамгийн доод талын үнэ нь 120 еврогоос эхэлдэг гэнэ. Эдгээр 600 пянз түүний хоёр дахь цуглуулга юм байна. Өмнө 400 гаруй хуучны пянз­тай байсан боловч амьдрахын эрхэнд зарж байрныхаа тал төлбөрийг хийж байжээ. Гэхдээ тэр байранд нь хүүхдүүд нь мэндэлсэн учир пянзныхаа араас хэзээ ч харамсч байгаагүй гэсэн.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин