Д.Жаргалсайхан: Троллейбус үйлдвэрлэхээ зогсоосон

2014-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Монголын “Цахилгаан тээвэр” компанийн дарга асан Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Таныг “Цахилгаан тээвэр” компанийг хөл дээр нь босгосон хүн хэмээн зарим нэг нь магтдаг. Гэтэл яагаад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм бэ?

-Манай салбарынхан сүүлийн арван жил тогтвор сууршилтай, зорилго тэмүүлэлтэй ажиллаж ирлээ. Ард түмэнд хямд үнэтэй, орчин үеийн хийц загвар бүхий, агаар бохирдуулдаггүй нийтийн тээврийн үйлчилгээг сэргээн хүргэж чадсан. Гэтэл “Цахилгаан тээвэр” компанийг дампууруулж, “Автобус-II” компанийн адилаар хувьчлана гэж олон хүн улайран дайрч байлаа.  Тэр хүмүүсийн амин хувийн өчүүхэн эрх ашгийг сөрж зогссоноороо олон дарамт, шахалтыг үзсэн дээ. Тэгээд ч өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн шинэ салбар нь хувийн хэвшил дээр тулгуурлан цаашид хөгжих ёстой гэж бодлоо. Төрийн компани дээр үйлдвэрлэл явуулахад ямар их зовлон бэрхшээл, дарамттай байдгийг яс махаараа мэдэрсэн. Тиймээс ажлаасаа өөрийн саналаар чөлөөлөгдсөн юм.

-Одоо тэгэхээр “Цахилгаан тээвэр” компани троллейбусын үйлдвэрлэлээ зогсоосон гэсэн үг үү?

-Тийм ээ. Зам тээврийн яам, Нийслэлийн удирдлага, Нийслэлийн аудитын газраас нийтийн тээврийн үйлчилгээ, үйлдвэрлэл хоёр нэг компани дээр зэрэгцэн байж болохгүй гэсэн чиглэл өгсөн. Тиймээс би үйлдвэрлэлээ сонгосон. Цахилгаан тээвэр компани дээр өрнөж байсан цахилгаан машин үйлдвэрлэлийн ажил ч зогсож байгаа. Өнгөрсөн хугацаанд улс, нийслэлийн төсвөөс 8.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 66 ширхэг таван загварын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн.

-Таныг холбоо байгуулсан гэж сонссон. Танай холбоо тэгэхээр машин үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах юм байна?

- Ашиглалтын гүйлт нормоо 2-3 дахин өндөр явчихсан хуучин троллейбустай байхдаа өдөр бүр л загнуулж, дээрэлхүүлэн доромжуулж явсан минь шинэ технологийн орчин үеийн хийцтэй, тэжээлийн олон систем бүхий цахилгаан машинууд бүтээх эрч хүчийг өгч байсан. Саяхан Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо байгууллаа. Холбооны ажлаа эрчимжүүлэх, хүнд аж үйлдвэр хөгжих хууль эрх зүй, бизнесийн орчин бүрдүүлэх, өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн шинэ салбар руу хөрөнгө оруулагч нарыг татах зэрэгт сэтгэл гарган ажиллах болно. Мөн бүс нутгийн машинт үйлдвэрлэлийн интеграцид монголчууд бүтээгдэхүүн болон технологи, техникийн баримт бичгийн аусортингоор нэгдэх боломжийг нээх гээд олон ажил төлөвлөсөн.

-Металлург, машинт үйлдвэрлэлийн цоо шинэ хөгжлийн салбар бий болгоно гэж хамгийн их ярьдаг хүн та. Бид техник технологийн өндөр нарийвчлалтай мега төслүүд хэрэгжүүлснээр юуг хожих вэ?

-Тал нутгаа урж сүйтгэхээс илүүтэй тархи оюунаа дайчилсан техник технологийн мега төслүүдийг хэрэгжүүлж чадвал бидний ирээдүй баталгаажна. Монгол үндэстний дахин сэргэлтийн суурийг тавих түүхийн энэ торгон агшинд бид бүхэн эв нэгдлээ хамгаалж улс үндэстнээ хөгжүүлэх нэгэн зорилгын доор нэгдэх ёстой. Улс үндэстний хөгжлийн нүүдлийг алслан харж чадах ухааны болон билгийн нүд нь нээгдсэн шинэ үеийн монголчууд сэрж байгаа нь зөв гольдролдоо орсон жам ёсны хөгжил ирэх итгэл төрүүлж байна. Өнөөдөр цахилгаан тээврийн үйлчилгээний давуу талыг нийгэм ойлгож, бараг хүн бүрийн амнаас метро барина гэсэн үг гарч эхэлсэнд мэргэжлийн хүний хувьд баяртай байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин