Утаа их ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийтийн тээврийн газарт шилжүүлж байна

2018-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайд зарим төрлийн авто тээврийн хэрэгслийг зорчихыг хязгаарлах Засаг даргын захирамж  гарч наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Захирамжийн хүрээнд  хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа, стандартын шаардлага хангахгүй автотээврийн хэрэгслийг дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулахгүй ажлыг зохион байгуулж, тодорхой цэгүүдэд зөөврийн утаа хэмжигч төхөөрөмжтэй манай албан хаагчид болон мэргэжлийн хүмүүс хяналт шалгалт хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 100 орчим тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авсан бөгөөд стандарт хэмжээнээс утаа их ялгаруулж байгаа автобуснуудын бичиг баримтыг Нийтийн тээврийн газарт шилжүүлж байгаа аж. Манай улсад 940.327 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 496.720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй.  Нийт автомашины 757,157 нь буюу 80 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан гэх статистик мэдээлэл бий. Нэг суудлын машин нэг км замыг туулахад 0.43 гр, 10 мин түгжрэлд зогсоход 0.59 гр NOx ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг ажээ. NOx гэх нэгдэл нь агаар мандлыг гэмтээгч, озон болон хүчиллэг бороог үүсгэдэг NO2 буюу азотын давхар ислийг агуулж байдаг гэнэ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин