“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент Үнст худагийн маргааныг 10 сая ам.доллараар “зохицуулжээ”

2014-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

“Хүннү коал” гэж Австралийн хөрөнгө оруулалттай компани байлаа. Монголын нүүрсний нэлээдийг нь лиценз нэрээр эзэмшдэг. Эзэн австралиуд нь энэ компанийг Тайландын “Банпу” гэдэг компанид хоёр жилийн өмнө үнэ хүргэж худалдсан юм. Ингэхдээ түншийнхээ эзэмшлийн нөөц арвинтай Үнст худагийн ордыг эзэнд нь мэдэгдэлгүй “Банпу”-д шилжүүлсэн байдаг.

“Банпу” компани Монгол дахь салбараа “Хүннү ресурс” хэмээн нэрийдэж захирлаар нь Марк Д Умент гэдэг эрийг тавьжээ. Марк Д Умент бол Тайландад олон жил амьдарсан, ингэхдээ “Банпу” хавьцаа ажилласаар ирсэн гэдэг. Түүнийг энд ирэхэд угтсан нэг хэцүү асуудал бол Үнст худагийн ордоо луйвардуулсан ч гэж хэлж болохоор алдчихсан “Говь хурах” ХХК-ийнхан хэрүүл зарга хийгээд сүйд болж байж.

Монголын хэвлэлүүд “Баялаг яачихав...” гэж шуугиад л... Хэрэв энэ асуудал даамжирвал хохирол нь толгой компани болох “Банпу”-д нь хүндхэн тусахаар дүр зураг гараад ирж. Тиймээс “Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент “Говь хурах” ХХК-ийн захирал н.Шинэбаатартай “учраа олох” хэрэгтэй болсон байна. Сурсан юмыг сураар бооход хэцүү. Бас дархан мэх гэдэг даанч сайхан гэдэг үг бий. Марк Д Умент Тайландад сурсан аргаа энд хэрэгжүүлэв. 

Хэл ам хийгээд байсан “Говь хурах” ХХК-ийн захирал н.Шинэбаатарт 10 сая ам.доллар өгч, амыг нь тагласан байна. Манай эрэн сурвалжлагчдын өгч байгаа мэдээллээр 13 сая ам.доллар өгсөн гэж байгаа. Асуудлын гол нь “Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент дээрх мөнгийг н.Шинэбаатарын хувийн дансанд шилжүүлсэн гэнэ. 10 сая, түүнээс илүү ам.доллар гэдэг маш их мөнгө. Энэ мөнгөний хөдөлгөөнд Монголын хуулийнхан хяналтаа тавьж, “Хүннү ресурс” ХХК үүргийнхээ дагуу Монголын төрд татвар төлөх учиртай. Гэвч энэ бүхнээс бултаж, ямар нэг татвар түрээсгүй далд аргаар Үнст худагийн маргааныг “зохицуулж” чадсан байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин