Д.Отгонбаяр: Энэ жил самар маш ховор ургасан

2018-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Э. АРИУНЖАРГАЛ Энэ жил самрын гарц ямар байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д. Отгонбаяраас тодрууллаа. -Тусгай хамгаалалттай газрын аль хэсгүүдээр самар түлхүү ургаж байна вэ? -Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харъяа Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн  Батсүмбэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт суманд  самар түлхүү ургадаг. Энэ нь 1.748.000 га талбайн 97 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийн дийлэнх нь хушин ой байдагтай холбоотой. -Өмнө жилүүдтэй харьцуулахад энэ жил самрын гарц ямар байна вэ? -Байгаль хамгаалагчдаар дамжуулж иргэдээс авсан мэдээллээр энэ жил өмнөх жилүүдийг бодвол самрын гарц харьцангуй бага, зарим газраар маш ховор ургасан байна. 2016 онд самрын их ургацын жил байсан бол өнгөрсөн онд бага ургасан. Харин энэ жил Батширээт, Өмнөдэлгэрийн зарим газраар ховор ургасан байна. Мөн Хүдэр, Ерөө, Мандал, Батсүмбэрийн хойд гүн рүү харьцангуй ургах магадлалтай байна. -Ер нь  иргэд самарны хэдэн хувийг нь түүдэг вэ? -Тусгай хамгаалалттай газруудад зөвхөн ахуйн зориулалтаар самар түүхийг зөвшөөрдөг ч самарны хичнээн хувийг ан амьтад идэж, хүмүүс түүж байгааг нарийн тооцох боломжгүй. Тусгай зөвшөөрөлтэй газар ахуйн зориулалтаар нэг иргэн 25кг самар түүхийг зөвшөөрдөг. Ургац ихтэй жил болц нь гүйцэхээс өмнө иргэд түүж эхэлдэг учир самарны дийлэнхийг хүмүүс түүдэг. Бороо хур элбэг жилд болц нь удааширдаг учраас ан амьтад, шувуу ихэнхийг нь идэх магадлалтай байдаг. Үүнээс гадна аравдугаар сард болц нь гүйцэхээр бол  наймдугаар сарын эхээр түүж эхэлдэг нь модыг маш ихээр гэмтээдэг. -Хэдэн сард самарны болц бүрэн гүйцдэг вэ? -Жил жилд өөр. Бороо элбэг бол удаан, хур бага жил наранд илүү их байснаар болц нь хурдан болно. Ерөнхийдөө 10-11-дүгээр сард болц нь бүрэн гүйцдэг. Болц нь гүйцээгүй самрыг хэрэглэснээр хүмүүст гэхээс илүүтэйгээр байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй байдаг. Давирхайтайгаа наалдаад унах болоогүй байхад нь модыг хүчтэй цохих, дээш авирах, мөчрийг хугалах зэрэг нь модыг ихээр гэмтээдэг. -Иргэд самар түүхдээ бэртэх, гэмтэх тохиолдол цөөнгүй гардаг. Сэрэмжлүүлж, сануулж хэлэх зүйл юу байна? -Иргэд самар жимс түүх явцдаа байрласан газраа хог тарих, шинээр зам гаргах, мод огтлон тайрах, санаатай болон санаандгүй гал түймэр тавих гэх мэтчилэн хүний анхаарал болгоомжгүй үйлдэл байгаль орчинд ихээр хор хохирол учруулдаг. Энэ нь эргээд самарны гарц муудах гэх мэт олон асуудлын эхлэл болдог нь харамсалтай. Жишээлбэл,  2016 оны их ургацын жилд намар, өвөл, хаврын хурайшилтын үед ч иргэд самар түүсээр байсан нь ойн түймэр гарахад ихээр нөлөөлсөн. Эцэст нь иргэд төөрөх, модноос унаж бэртэх, хөлдөж үхэх, ан амьтны дайралтад өртөх, самраа авах гэж яваад машинтайгаа бэртсэн тохиолдлууд ч гарч байсан. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин