Алтны шинэ хууль ашгаа өгч эхэллээ

2014-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Манай улс роялти буюу нөөц ашигласны болон нэмэн өсөх нийлсэн татварын хууль гарах хүртэл Монголбанкинд тушаадаг байсан алтны хэмжээ 28 тоннд хүрдэг байв. Энэ бол тухайн үедээ хойд хөршийн шар металлын олборлолтоос хамаагүй өндөр үзүүлэлт. Тэгвэл өнгөрсөн оны сүүл гэхэд энэ хэмжээ ердөө л гурван тоннд хүртлээ буурсан юм. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээсээ найм дахин нэмэгдсэн байлаа.

Татварыг боломжит доод төвшинд хүргэвэл алтаа шударгаар тушаадаг цөөн хэдэн компаниудаас 10 хувийн татвар авах бус, хууль бусаар худалдаалагдаж буй алтнаас ч Монголбанк татвараа авч, ашиг олж болохын зэрэгцээ цаашлаад валютын нөөц нэмэгдэх боломж энэ хуулиар ийнхүү нээгджээ. Тэгээд ч одоо дэлхийн зах зээл дээр алтны үнэ харьцангуй тогтвортой байна. Өчигдөр Улаанбаатарын 13.54 цагийн байдлаар “Bloomberg”-ийн мэдээлснээр нэг унци алт 1303 “ногоон”-той тэнцэж байна. Манай улсын хувьд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар болоод урт нэртэй хууль “мэндэлсэн”-ээс хойш шар металлын олборлолт огцом буурч, Төвбанкинд тушаах хэмжээ нь арав дахин багассан юм. Улс орнуудын Төвбанкууд алт нөөцөлж, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалдаг. АНУ 8133.5, Германд 3391, ОУВС 2814, Хятад 1054, Орос 1001 тонн хүртэлх хэмжээний шар металлыг тус бүр үүцлээд байна.

Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны тайлбарлаж буйгаар алтны шинэ хуулийн үр дүнд 2016 он гэхэд Оюутолгой, “Бороо гоулд”-ын уурхайг оруулахгүйгээр зөвхөн үндэсний алт олборлогчид Монголбанкинд тушаах алтны хэмжээ 36 тонн хүртлээ өсч, олборлолт болоод худалдаа ил болж, хар зах зээлийг бүрэн хаах боломжтой аж.

Алтны үнэ дэлхийн зах зээл дээр 1303 ам.доллар байгаа ч энэ бол сүүлийн 33 жилийн түүхэнд байгаагүй бага үнэд тооцогдож байна. “Алтны үнэ ингэж унасан нь энэ жилдээ Монгол Улсад нөлөөлөхгүй байх. Оюутолгой, Гацуурт зэрэг томоохон орд ашиглалтад ороогүй байгаа учраас тэр. Харин эдгээр нь ажиллаад эхэлвэл мэдээж цохилт өгнө” гэж Олон улсын хөрөнгө оруулалтын корпорацийн захирал Ч.Ачит-Эрдэнэ хэлсэн юм. Түүний тайлбарласнаар АНУ дотоод дахь ам.долларын нийлүүлэлтээ хязгаарлаж эхэлсэн нь “ногоон”-ы ханшийг чангаруулсантай алтны үнийн уналт холбоотой аж. Цаашид шар металлын ханш тогтвортой байх болов уу хэмээн Ч.Ачит-Эрдэнэ таамаглаж байна.

Урд хөршийн ДНБ-ий өсөлт эдийн засагчдын урьдчилан дүгнэснээс доогуур гарсан нь ашигт малтмалын үнэ унахад нөлөөлсөн гэж зарим шинжээч үзэж байна.  “Яг одоогоор алтны зах зээлд эсрэг үзүүлэлт бий болоод байна” гэж дилер Ли Чеонг хэлснийг mining.com дамжуулав. Алт бол уламжлалт худалдааны хэрэгсэл бөгөөд хямралын “халууны шил” гэгдэх нь ч бий. Учир нь хямрал гүнзгийрэх тусам үнэ нь тогтворгүй болдгоороо онцлогтой. 2008 оны байдлаар дэлхийн Төвбанкуудын нөөцөд 26,469 тонн алт бийг Монголын олон улсын санхүүгийн зах зээлийн холбооноос мэдээлэв. Үүний 8000 тонн нь АНУ, 4000 тонн нь Германы Төвбанкинд байршиж байлаа. Монголбанкны мэдээлснээр өнгөрсөн оны хоёрдугаар сард худалдан авсан алтны хэмжээ 138.6 кг буюу оны эхнээс 679 кг болсон байв. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард Төвбанкинд тушаасан алтны хэмжээ 1114.5 кг болсон байв. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээсээ найм дахин өссөн үзүүлэлт юм.

2002-2010 онд Монголбанк нийт 84.8 тонн алт худалдан авсны 52 хувь нь банкуудаар дамжжээ. Үнэ буурч байгаатай зэрэгцээд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ ч уруудсан байдаг. Манай гариг дээр 2007 оны байдлаар 3450 тонн алт нийлүүлэгдсэний 90 хувь нь олборлосон алт бол үлдсэн нь дахин боловсруулалтаас гарсан байв. Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтаас төсөвт нийт 1257.12 тэрбум төгрөг цутгах төлөвлөгөөтэй байгаа. Ингэхдээ 19.7 тонн алтнаас татварт 121.5 тэрбум төгрөг оруулах аж. Олонх шинжээчийн дүгнэснээр энэ онд эл металлын үнэ 1650-2200 ам.долларт хэлбэлзэх нь. Уул уурхайн компаниудын дийлэнх нь алтны үнэ 1900 ам.доллараас нэг их уруудахгүй гэж найдлага тавьж байна.

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

1 цаг 52 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

4 цаг 36 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

4 цаг 45 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

9 цаг 45 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

9 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

9 цаг 45 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

9 цаг 45 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

9 цаг 45 мин
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил х

23 цаг 58 мин
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн х

Өчигдөр 14 цаг 59 мин