М.Ахмет Язал: Турк сургууль төгсөгчдийн дипломыг сэргээх талаар ярилцаж болно

2018-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улс дахь Эмпати сургуулийн удирдлагууд Туркад төрийн эргэлт хийхэд оролцсон хэмээн үзэж тус улсын Засгийн газар болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол дахь Турк, Монголын хамтарсан сургуулиудын 2017 оны төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэр гаргасан гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол, Туркийн хамтарсан “Эмпати” сургууль таван салбартай.  Улаанбаатар-Эмпати, Мон-Турк, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий аймагт Турк, Монголын хамтарсан сургууль бий. Энэ таван сургуульд ойролцоогоор 2000-гаад хүүхэд суралцдаг. Харин 2017 онд 270 хүүхэд төгсжээ. Дээрх маргаан сүүлийн 3-4 жилийн үргэлжилж байгаа бөгөөд саяхан Туркийн иргэн, Эмпати сургуулийн захирал  Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлах гэсэн үйл явдал болсон юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өчигдөр  /2018.08.06/ Монгол дахь Турк улсын Элчин сайдын яамнаас байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр тус улсаас манай улсад суугаа Элчин сайд М. Ахмет Язал “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудын орлогоор терроризмыг санхүүжүүлж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Сургуулиудыг заавал хаана гэж байгаа юм биш. Үйл ажиллагаа, чиглэл буруу тийшээ явж байгаа учраас ялгаж салгах хэрэгтэй.  Эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бусад улс оронд бол өөрийнхөө улс мэдэлд авах, Туркийн Боловсролын яаманд шилжүүлсэн тохиолдол бий. Хамгийн гол нь сурагчид, эцэг эхчүүдэд хохирох ёсгүй.  Сургуулиудын үйл ажиллагааг шилжүүлж террорист бүлэглэлээс салгасны дараа төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөх,  эрхийг нь сэргээх талаар ярилцаж болно” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин