М.Ахмет Язал: Вейсел Акчайг Турк улс эрэн сурвалжилж байгаа

2018-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас авч явж, улмаар Туркийн тусгай үүргийн CT4010 онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд хагас өдөр саатсан  үйл явдал өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2018.07.27/  болсон юм. Үүнтэй холбоотойгоор Монголын талын албаны байгууллагууд тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бол Монгол дахь Турк улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл өгөв. Энэ үеэр БНТУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд М. Ахмет Язал “Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал хоёр улсын харилцаанд таагүй уур амьсгал бий болголоо. Вейсел Акчайг Турк улс гэмт хэрэгтэн гэж үзэж эрэн сурвалжилж байгаа. Мөн Эмпати сургуулийн захирал Вейсел Акчайг Турк руу шилжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа тавьж байсан. Гэхдээ манай улсаас Монголын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа зохион байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн манай Элчин сайдын яамны гурван ажилтанг шалгаж байгаа мэдээлэл бий. Хууль хяналтын байгууллагаас албан ёсоор манайд мэдэгдэл ирээгүй. Нууцаар ирсэн онгоцны талаар тодорхой мэдээлэл алга. Онгоц нууцаар ирээгүй. Албан ёсны зөвшөөрлийг манайх дипломат журмын дагуу Гадаад харилцааны яамнаас авсан. Үүнээс бусдыг мэдэхгүй. Монголын тал мэдэж байгаа байх” гэсэн мэдээллийг өглөө. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин