МАХН-ынхан СЕХ-нд бичиг баримтаа хүргүүллээ

2018-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Баярцэцэг МАХН-ынхан нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргаж, СЕХ-нд бичиг баримтаа өнөөдөр /08.06/хүргүүлсэн байна.  Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар мэдээлэл хийв. Тэрээр “МАХН улс төрийн гурван том хүчний нэг учраас Хэнтий аймгийн 42 дугаар тойрог дээр нөхөн сонгуульд оролцохоор материалаа хүлээлгэн өглөө. Энэ удаагийн сонгууль МАНАН бүлэглэлийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. МАХН-аас хэн ч нэр дэвших боломжтой. Одоогоор Н.Энхбаяр, С.Ганбаатар нэр хэвлэлээр яригдаж байгаа. Бид намын дүрмийн дагуу албан ёсоор Бага чуулганаа хийсний дараа нэр дэвшигчдээ тодруулах болно. Нөхөн сонгуультай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр үүссэн нь улс төрийн захиалгат явуулга гэж би харж байна. Төрийн албанаас хэн нэр дэвших гээд эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ. Харин ч Хэнтий аймгийн ард иргэд УИХ-д төлөөлөлгүй байгаа нь тэдний эрхийг зөрчиж байна” гэв.МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж “Эрх баригчид ямар янзтай байгааг бид харж байна. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр арга байхгүй. Хуулийн өөр ашигтайгаар тайлбарлаж буй улс төрийн хүчнүүдийн дэргэд манай нам бол цэвэр нам. МАНАН бүлэглэлд ард түмэн их итгэсэн. Гэсэн ч үр дүн алга. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр аргагүй” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин