Д.Амарбаясгалан: Нөхөн сонгуульд ялалт байгуулах боломжтой хүнээ нэр дэвшүүлнэ

2018-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын ээлжит хоёрдугаар бага хурал болж байна. Өнөөдрийн хуралд  200 гишүүн хүрэлцэн иржээ.  Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. -Нөхөн сонгуультай холбоотойгоор ямар шийдэлд хүрэв? -Хуралд оролцож буй гишүүд нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэдэг шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжлээ. Хуульд зааснаар бол есдүгээр сарын 4-нд нэр дэвшигч тодрох ёстой. Тэгэхээр маргаашаас эхлээд сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлээд явна. Нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн тул бид холбогдох байгууллагаас тайлбар авсан. Энэ асуудлыг бид анхааралтай ажиглаж байна. Цэц эцэслэн шийдтэл МАН сонгуульд оролцох бэлтгэл ажлаа хийгээд явна. -Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг энэ удаагийн Бага хурлаар хэлэлцэх үү? -Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гаригт хуралдсан байсан. Одоогийн байдлаар хурлын талаарх албан ёсны баримт бичгээ ирүүлээгүй байна. Бидний зүгээс тэрхүү шийдвэрийг гар дээрээ авсны дараа Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулна. Ер нь өнөөдөр монголын нийгэмд улс төрийн нам улс төрчдөд итгэх итгэл буурсан цаг үед нам хэрхэн ажиллаж, ард иргэдийн итгэлийг сэргээх вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Энэ хүрээнд намаас сонгогдсон, томилогдсон нөхдүүдийн ёс зүй, намын мөрийн хөтөлбөрөө хэр зэрэг хэрэгжүүлж байна вэ гэдэг дүгнэлтийг шат шатандаа гаргаад явах ёстой. Хэдийгээр бид чөлөөт нийгэмд ажиллаж амьдарч байгаа ч улс төрийн намын гишүүн бол дүрэмд захирагдах ёстой. -Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт ямар хүн нэр дэвшүүлэх урьдчилсан таамаг байна вэ? -Бид Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт судалгаа хийж байгаа. Манай намаас төрийн төвшний, орон нутгийн төвшний, улс төрийн намын төвшний хэд хэдэн боломжит хүмүүс бий. Гэхдээ нэр дэвшүүлэх ажил есдүгээр сарын 4-нд болно. Тэрнээс өмнө бид судалгаа мэдээлэлд тулгуурлаж, ялалт байгуулах боломжтой хүнийг нэр дэвшүүлнэ. -Бага хурлын гишүүнээс чөлөөлөх асуудлыг намын дүрмээр хэрхэн зохицуулсан байдаг вэ? - Бага хурлын гишүүнээс гарсанд тооцох хэд хэдэн заалт байдаг. Нэгдүгээрт, хуралдаа идэвхтэй оролцох ёстой. Хоёрт, Бага хурлын гишүүнийхээ татварыг цаг хугацаанд нь төлөх ёстой. Гуравт, Бага хурлын гишүүн болсны хувьд намын нэр хүндийг өндөрт өргөж, ажилдаа хариуцлагатай хандах зэрэг шаардлагыг тавьдаг. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин