Гавьяат тамирчин Б.Гангаамаагийн амжилтын түүх

2018-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611метр/ ууланд амжилттай авиралт хийсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг Монголын уулын спортынхон болон найз нөхөд, ар гэрийнхэн нь халуун дотноор угтан баяр хүргэж баглаа цэцэг, мөнгөн аяга дүүрэн сүү, алд цэнхэр хадгийн хамт барьж, тосож авлаа. Уулын спортоор олон жил өөрийгөө болон ар гэрээ зольж яваа түүний гаргасан амжилтууд үнэхээр хангалттай мэт санагддаг. Үхлийн оргил хэмээх нэрлэгддэг уулчид айж эмээдэг К2 оргилын оройд амжилтай гарч, эсэн мэнд бууж ирсэн гавьяаг нь бодохоор үнэхээр бахархмаар бас гайхуулмаар санагдав. Тэрбээр цахим хуудастаа “Би эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь. Сайхан орон, сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний хүсэл мөрөөдөл, нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Баярлалаа. Наймдугаар сарын 4-ний өдөр баяртай уулзацгаая” хэмээн бичсэн байсан. Ийнхүү өнөөдөр эх орон элгэн садантайгаа тэрбээр уулзаж учрал ерөөлийн баяраа хуваалцаж байна. Б.Гангаамаа “Сайн явж ирлээ. Та бүхэнд маш их баярлалаа” гэв. Тэрбээр К2 уулын оргилд 2018 оны долдугаар сарын 21-нд манай уулчинтай хамт 31 уулчин хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж тэрбээр түүхэн амжилтын эзэн болсон билээ. Ингээд Монголын бахархал МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаагийн түүхэн дээд амжилтуудтай танилц. -2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/ -2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/ -2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/ -2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/ -2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/ -2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/ -2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/ -2018 он долоодугаар сарын 23 К2 Чогори /8611 м/ өндөрт гарсан анхны Монгол эмэгтэй болж байгаа юм. О.Сайхан Оллоо.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин