Боксчид мэдээлэл хийлээ

2018-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.МӨНГӨНЗУЛ Мэргэжлийн боксын “Чингис”  холбооноос хоёр дахь  удаагаа зохион байгуулж байгаа 90.7кг жингийн Аваргын бүсийн төлөөх халз тулааны нээлттэй хурал өнөөдөр  Спортын төв ордонд боллоо. Хуралд Мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга  Г.Баяртогтох, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Чулуунтөмөр нар хүрэлцэн  ирж мэдээлэл өглөө. Тэдний байр суурийг хүргэе.  

Г.Баяртогтох: Өрсөлдөгч маань надтай өрсөлдөхүйц туршлагатай тамирчин

-Халз тулааны санаа хэнээс эхэлж  гарсан бэ? -Энэ саналыг  би эхэлж тавьсан.  Хоёр сарын өмнө гэрээ хийсэн, одоо бэлтгэл ажил  дуусаад байна. -Өрсөлдөгчөөр Т.Чулуунтөмөрийг яагаад  сонгосон бэ? - Т.Чулуунтөмөр маань надтай өрсөлдөхүйц  чадвар, туршлага эзэмшсэн   тамирчин. Энэ үүднээс  санал тавихад зөвшөөрсөн. - Та хоёр бие биеэ хэр мэдэх вэ? -Мэдэлгүй яахав, их олон жил болж байна. Хамт бэлтгэл хийж байсан үе ч бий,  адилхан боксоор хичээллэдэгийн хувьд. -Та тулааны бэлтгэлээ хэр хангасан бэ? - Өөрөө бусдыг дасгалжуулж байсны хувьд би ер нь  өөрөө л бэлтгэлээ хийж,  өөрийгөө дасгалжуулдаг. -Та  2014 он хүртэл бараг долоон жил  рингэнд гаралгүй завсарласан. Энэ хугацаанд боксоо орхих бодол  байсан уу? -Үнэндээ долоон жил завсарлахад боксын  рингэнд  дахиж  гарна  гэж бодоогүй.  Гэхдээ тэмцээнд оролцох санал ирсний дараа зодог тайлах бодлоо орхисон. Одоо ингээд тав дахь тэмцээндээ орох гэж байна. -Улаанбаатар цом 2018 Олон улсын тэмцээн саяхан болоод өнгөрсөн. Та яагаад  оролцоогүй  юм бэ? -Сонирхогчийн бокс болохоор ороогүй.   Миний сонирхдог  чиглэл мэргэжлийх.  Сонирхогчийн боксоос арай  дээгүүр дээд төвшнийх гэсэн үг л дээ. -Тэмцээн дууссаны дараа дахиад хэн нэгнийг халз тулаанд дуудах бодол байгаа юу? -Хэлж мэдэхгүй байна. -Саяхан та  Аваргын бүсийг Оросын тамирчинтай халз тулалдаж авсан.  Оросын тамирчид болон манай  тамирчдын хооронд ур чадварын ялгаа хэр их байна вэ? -Оросын боксчинтой  мэргэжлийн тулаан анх удаа хийж үзсэн.  Чадварын хувьд туршлага солилцохоор зүйлс байсан.  Энэ талаар Оросын боксын холбооноос бас холбогдох санал орж ирж байсан.  Яваандаа Орос руу тамирчдаа бэлтгэж тулаан хийх  бодолтой байгаа.  

Т.Чулуунтөмөр: Анх удаа мэргэжлийн боксоор хүч үзэх гэж байна 

-Анх танд Г.Баяртогтохоос санал ирсэн юм байна.  Саналыг нь хүлээж авсан талаараа сэтгэгдлээ хуваалцахгүй юу? - Аваргын бүсийн төлөөх  халз тулааны хүндтэй урилга гэдэг талаас нь нэлээн бодсоны үндсэн дээр энэ саналыг  зөвшөөрсөн.  Нөгөөтэйгүүр анх удаа мэргэжлийн боксоор тоглож үзэх гэж байна. Би сонирхогчийн боксоор 22 жил хичээллэсэн.  Энэ хичээл зүтгэл минь аварга болно гэсэн бодлоор хүлээж авсан. -Та 22 жил сонирхогчийн боксоор хичээллэсэн  гэлээ сонирхогч, мэргэжлийх хоёрын ялгаа юу вэ? - Ялгаа байсан. Гэхдээ одоо   Дэлхийн боксын холбоо  энэ ялгааг бараг байхгүй болгосон.  Сонирхогчийн бокс  толгойны хамгаалалттай  байдаг байсан бол хэрэглэхгүй  боллоо. Бээлий маань илүү нимгэрсэн.  Тиймээс одоо Дэлхийн боксын холбоо  сонирхогчийг илүү мэргэжлийн чиг хандлагатай болсон гэж хэлж болно. -Та тулаандаа хэр бэлдсэн  бэ? -Бид  нэг үеийн  боксчид.   1990-ээд  онд  анх рингэнд  гарч байсан    дасгалжуулагч Мөнхжаргал, Чинболор багш  дээрээ бэлтгэлээ базаасан. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин