Л.Цог: Нэг хүний томилгооны асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй

2018-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Баярцэцэг Ерөнхийлөгч Х.Баттулга  60 тэрбумын асуудал болон авлига, албан тушаалтай холбоотой томоохон хэргүүд АТГ-т очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэж буй. Тиймээс  УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээдбайгаабилээ. Энэхүү асуудлаар парламентын анхны гишүүний нэг, Хуульзүйн сайд асан, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж явсан, өдгөө Шадар сайдын зөвлөх Л.Цогийн байр суурийг сонирхлоо. - Улс төрийн хүрээнд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах асуудал яригдаж байна.  Та парламентын гишүүн байсан хүн.  Хурал зарлах нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ? -Зарлан хуралдуулах  тухай шаардлага өөрөө зүйтэй асуудал. Ийм асуудал байж болно.  Гэхдээ энэ асуудлыг сайн судлах юм бол маргаан дагуулсан олон зүйл байна.  Хэлэлцээгүй олон асуудал байна.  Тэднийг хойш нь тавьж байна л гэнэ. Гэхдээ энэ шаардлагын ард явж явж ганцхан шалтгаан л харагдаад байна.  Энэ АТГ-ын даргыг солих тухай юм.   Энэ асуудлыг заавал ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хийх ямар ч шаардлагагүй гэж үзэж байна.  Ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг олон шалтгаан бий.  Улс орны хэмжээнд гарсан онцгой байдал, үер усны асуудал, гамшгийн нөхцөлд ээлжит  бус чуулган зарлана.  Мөн долдугаар сарын 1-н шиг үймээн самууны үед зарлаж болно. Түүнээс биш нэг хүний томилгоотой холбоотой асуудлыг ээлжит бус зарлаж шийднэ гэдэг ямар ч утгагүй асуудал юм.  Тэгэхээр ээлжит бус чуулган зарлана гэдэг онцгой байдал үүснэ л гэсэн үг  шүү дээ.  Яг өнөөдрийн байдлаар онцгой байдал үүсээд хоолой дээр хутга тулчихсан зүйл огт харагдахгүй байна. Харин энэ асуудлаар далимдуулж улс төр хийх ийм зорилго цаана нь  байна уу гэсэн хардлага төрж байна.  Долдугаар сарын 1-тэй адилхан үйл явдал болсон уу, үгүй байна. Гал усны гашуун зовлон тулсан уу,  яаралтай төсөв хэлэлцэх шаардлага гарсан уу, үгүй байна.  Иймээс тавьж байгаа асуудал нь зүйтэй боловч заавал ээлжит бусаар шийдэх ийм асуудал биш юм.  АТГ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг дараа нь ээлжит чуулганаар хэлэлцэж болно шүү дээ.  Өнөөдөр тэр хүнтэй холбоотой ноцтой юм огт алга л гэж харагдаад байна. -Ээлжит бус чуулган хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралддаг юм бэ? -25 гишүүн гарын үсэг зурсан юм байна. Олонхиор л асуудлыг шийднэ шүү дээ. -АТГ-ын даргыг солихын тулд Ерөнхийлөгчийн зүгээс ямар зарчмаар шаардлага тавьбал зүгээр гэж та харж байна вэ.  Заавал ээлжит бус чуулган зарлахгүйгээр үүнийг шийдэх ямар гаргалгаа байгаа вэ? -Нэгдүгээрт үндэслэлээ сайн бодох хэрэгтэй.  Хууль зүйн үндэслэлтэй байж шийдэхгүй бол болохгүй асуудал.  Энэ хүн өөрөө нийгэмд маш чухал байр суурьтай, тодорхой эмзэг асуудлыг хөнддөг учраас хуулийн хамгаалалт өндөр байгаа.  Гарцаагүй хууль зөрчсөн нөхцөлд АТГ-ын даргад хариуцлага тооцох шаардлага үүснэ. Мөн энэ асуудлыг заавал ээлжит бусаар хэлэлцэх нь ямар учиртай юм бол.  Тийм онцгой тохиолдлыг би ерөөсөө олж харахгүй байна. - АТГ-ын даргын асуудлыг улстөржүүлж байна гэж та харж байна уу? -Тийм ээ. Би тэгж бодож байна.  АТГ-ын даргыг солих үндэслэл надад харагдахгүй байна.  Ярьдаг л юм аа ярьж байгаа байхгүй юу.  Хэрэв хуульзүйн үндэс байгаа бол, ноцтой асуудал үүссэн бол намрын чуулганаар л хэлэлцэхэд нэг их буруудахгүй.  Үндсэндээ авлигатай тэмцэх асуудал Монголын нийгэмд гал түймэр шиг болж байгаа  мөртлөө даргатай нь тэмцэх л тухай яриад байна.  Үнэхээр хууль зөрчсөн бол тодорхой байх ёстой л байна.   Энэ нь ээлжит бусыг зарлан хуралдуулах шалтгаан болж чадахгүй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

1 цаг 45 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

1 цаг 45 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

1 цаг 45 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

12 цаг 1 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

17 цаг 4 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

18 цаг 16 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

18 цаг 50 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин