Сүхбаатар аймгийн МАН: Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо

2018-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.Хэрлэн Сүхбаатар аймаг дахь МАН-ынхан 2016 оны  ИТХ-ын сонгуулийг будлиулж,  УИХ-ын гишүүн Ч.Улаан сонгуулийн штабыт ажилласан хүмүүсээ ээлж дараалан Засаг даргаар томилуулан “тоглож” байна. Өнгөрсөн хоёр жид  төрийн албанд ажиллаж үзээгүй  З.Энхтөр  гэгч энэ аймгийг удирдахдаа хууль зөрчсөн олон асуудал дэгдээсэн. Дээр нь боловсон хүчнийг халж, солин “шахааны хүн”-ээр төрийн албыг  дүүргэсэн. Тэгвэл түүнийг огцруулсны дараа буюу одоогоос гурван сарын өмнө аймгийн авто замын газрын даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбаатарыг  Засаг даргаар томилоод байгаа. Ж.Эрдэнэбаатар нь 2016 оны УИХ-ын сонгуульд Ч.Улааны штабыг ахалж ажилласан юм. Тэрээр ажлаа хүлээж  аваад удаагүй ч мөн л хууль бус зүйлүүд хийж эхэлсэн бололтой. Түүний талаар тус аймгийн “Жаахан шарга” театрын дарга, яруу найрагч Б.Батсайхан “Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар аа. Хууль ёсыг дээдэлсэн, шударга дарга байна гэж гараа алдалж ирээд л амлаад байсан амлалт тань бүгд худал болох нь өдөр өнгөрөх тусам батлагдаад байх юм... Ямар нүүрээрээ ингэж чаддаг байнаа. "Улайдаггүй" Улааны гар хөл болсон танд "Ичдэггүй" Эрдэнэбаатар нэр л зохих юм шиг байна” хэмээн цахим хуудастаа бичжээ. Тэгвэл аймгийн НЭрүүл мэндийн  даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэтуяа мөн өөрийн цахим хуудаст “ Засаг дарга Ж.Эрдэнэбаатар саяхан л хуулийн шийдвэрийг хүндэтгэн иргэддээ ижил тэгш хандан үнэнч шударгаар хууль хэрэгжүүлэн ажиллахаа Сүхбаатар аймгийн Иргэдийн хурал дээр тангараглан бид талархан хүндэтгэн хүлээж авсан. Иргэн би Сүхбаатар аймгийн ЭМГын даргаас хууль бусаар чөлөөлөгдөн гурван шатны шүүхээс намайг ажилд буцаан томилох шийдвэрүүд гарсан. Төрийн хууль төрт ёсоо хүндэтгэн засаг даргатай биечлэн уулзаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарч ажиллаж байна. Алтан Дарь овооны наадмын дараа таныг ажилд тань буцаан томилно 07 сарын 30 нд уулзаарай гэсний дагуу уулзахад шүүхээрээ яв авахгүй гэсэн хариу сонслоо. Монгол улсын Ерөнхий сайд хууль зөрчсөн хэнтэй ч хамтран ажиллахгүй гэсэн . Засаг даргаа! Аймгийн ард иргэдийн өмнө таны хуулийн шийдвэрийг биелүүлнэ шударга байна гэсэн амлалт хаачиваа.....Уулзалтын бичлэгийг удахгүй тавина” хэмээн мэдэгдсэн байна. Энэ бүхнээс үзэхэд Сүхбаатар аймгийн МАН-ынхан Засаг дарга солигдсоноор “Хоёрдугаар ээлж хоолондоо” гэгчээр дахин халаа, сэлгээ хийхээр санаархаж, тэр нь эсэргүүцэлтэй тулгарсан бололтой. Эх сурвалж:www.polit.mn
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

2 цаг 52 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

2 цаг 52 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

2 цаг 52 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

13 цаг 44 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

20 цаг 29 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

20 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин