
“Зууны мэдээ” сонины долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 03-ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагыг хүргэж байна.
Даваа гариг
https://www.polit.mn/?p=43103“Амьдралын тойрог”
Байгаль өөрөө зочилдог Пүүжээ багшийнх
“...Пүүжээ багш хашааныхаа хаалгыг онгойлгож өгөөд “Ор, ор” гэж дохив. Машинтайгаа ороод явчихад хайран, хашааных нь зүлэг нов ногоон харагдаад болдоггүй. “Болох юм уу багш аа” гэж дахин асуучихаад зориг муутайхан урагшиллаа. Тэрээр “Машины дугуйнаас зүлгээ хамгаалаад тор татчихсан байгаа. Хөрсөнд ямар ч аюулгүй” гэсээр хаалгаа хаав. “Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочин бол эрдэмтэн, судлаач Ш.Пүрэвсүрэн. Энэ насныхаа амьдралыг байгальд зориулсан энэ хүний амьдран буй орчноо хэрхэн өөрийн хөдөлмөрөөр бүтээн босгосныг сурвалжлахаар, үлгэр дууриал авахаар, уншигчиддаа дамжуулан хэлэхээр зорьж очсон нь энэ. ...”
https://www.polit.mn/?p=43085“Leaderships forum”
С.Дашдэжид: Эрдэмтэн мэргэдийг дээдэлсэн улс хүчтэй, бодлого мэргэн, хараа хурц байдаг
“…Дэлхийн түүхнээ мөнхөрсөн агуу улс гүрэн, их хаадын намтар түүхийг судалж байхад өтгөс, мэргэдийг шүтэн дээдлэх, тэдний үгийг сонсч, төрд хэрэглэж байсан арга ухаан, бодлогын тухай тэмдэглэсэн сурвалж бичгүүдэд цааш нягталж үзүүштэй, суралцмаар зүйл их байдаг. Тухайлбал, “Монголын нууц товчоо”, Рашид-ад-Диний “Судрын чуулган”, “Юан улсын судар” зэрэг түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, Их эзэн Чингис хаан зовон зүдэн нэгтгэсэн их улсыг сахин хадгалахдаа эрдэмтэн мэргэдийг эрхэмлэн хүндэтгэж, эрдэм билгийг нь “төрийн алтан хайрцаг”-ны бодлого болгон, эцэг өвгөдийн айлдсан билиг сургаалийг үл умартан, үл зөрчих хууль цааз, хэв ёс буй болгож байсан тухай түүхэн баримтууд бий...”
Мягмар гариг
https://www.polit.mn/?p=43156Ярилцах цаг
Б.Баяртөр: Их хааны хөргийг бүтээх гээд гутааж болохгүй
“…Миний судалгаа яг энэ чиглэлд хандсан. Энд ашигласан бүтээлүүдээс хамгийн эртнийх нь Юань гүрний үед бүтээгдсэн Чингис хааны эш хөрөг. Энэ хөрөг хоёр байдаг, нэг нь Бээжин хот дахь Дундад улсын түүхийн музейд, нөгөө нь Тайвань улсын Тайбэй хотын Үндэсний ордон музейд хадгалагдаж байдаг. Эдгээр зураг нь лав 700 гаруй жилийн өмнө, өөрөөр хэлбэл Юань улсын үед уг хөргийг зуржээ гэдгийг, эрдэмтэд тал талаас нь судлаад тогтоочихсон байгаа. Үүнээс үзэхэд монгол хөрөг зургийн үүсэл мөн 700 жилийн өмнөх үед холбогдож байна. Ер нь үүний өмнө уламжлал байсан уу гээд үзвэл Уйгар Киданы үед хаан, хатан, эрдэм чадалтай хүмүүсийнхээ хөргийг зурж мөнхөлдөг байсан. Арга барил нь урлаг уран сайхны зориулалтай, тайлга тахилгын үеэр голдуу зурдаг байж. Энэ уламжлал явсаар Юань гүрний үед ирэхэд дээрх хөргүүдийг зурсан гэж үздэг. …”
https://www.polit.mn/?p=43163“ЗМ”-ний сэдэв:Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалъя
Мартагдсан майга бор
“…Хууль бус ан агнууртай тэмцэх сэдвээр цуврал нийтлэлүүдээ “Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн хүргэсээр байна. Энэ удаад хөвчийн эзэн хүрэн баавгайн талаар уншигчиддаа хүргэхээр бэлтгэлээ. Хүрэн баавгайг манай улс 2012 онд ховор амьтдын жагсаалтад багтаасан. “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2015-2016”-д дурдсанаар сүүлийн 20 гаруй жилийн судалгааны дүнгээр манай оронд 500 орчим хүрэн баавгай байдаг гэжээ. Гэвч энэ дүн нь 1980-1990 онд яригдаж байсан тоо билээ. Хүрэн баавгайг тусгайлан судалдаг эрдэмтэн, судлаач, төр, төрийн бус, олон улсын байгууллага одоогоор бараг алга байна. Тоо толгойд нь нөлөөлөх байгалийн хүчин зүйлийн нөлөө бага боловч устаж болзошгүй зүйлд хамаатуулсан байдаг нь энэ амьтныг хамгаалах шаардлага байгааг харуулж байна…”
Лхагва гариг
https://www.polit.mn/?p=40861Хөндөх сэдэв
Попов: Монголд хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлнэ
“…Богинохон хугацаанд орсон бороо нийслэлийн гудамж талбай, далан шуудууг эвдэж, цаашлаад айл гэр урсгах ч аюултай. Шавар, шороо холилдсон үерийн усыг авто машин голоор гарч буй мэт туулан явах нь хэвийн үзэгдэл болсон. “Ус зайлуулах шугам, сүлжээ ч гэж алга. Жил бүр хүч хөдөлмөр зарж, засч янзлах авто замд ус зайлуулах хоолой хийхгүй байгаа нь зам усанд урсах шалтгаан” хэмээн иргэд бухимдаж байгаа юм. Нийслэлд 73 километр орчим замд ус зайлуулах шугам, сүлжээ ашиглаж байгаа хэмээн албаныхан тайлбарласан. Тэр ч бүү хэл үерийн усыг зайлуулах байгууламж газар доогуур болон ил байрладаг аж. .…”
https://www.polit.mn/?p=43202Бизнес, хөгжил
Б.Өлзийбаяр: Олон улсад нэр хүндээ барчихаад IPO хийнэ гэдэг бэрх
“Эрдэнэс Тавантолгой” хаалттай хувьцаат компанийн 30 хувийг олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө босгох тухай ярьж байна. Миний мэдэж байгаагаар 2010 оноос хойш Засгийн газраас эхлээд холбогдох байгууллагуудын тогтоол, шийдвэр гарч байсан. Харамсалтай нь ажил хэрэг болсон зүйл алга. Гэсэн хэдий ч зул бадамлана гэдэгт итгэж хүлээдэг ард түмэнтэй улс учраас итгэсээр л байна. Үнэн хэрэгтээ 2016 оны сонгуульд МАН орохдоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эргэлтэд оруулна гэж амлан мөрийн хөтөлбөртөө оруулсан шүү дээ…”
Пүрэв гариг
https://www.polit.mn/?p=43247Онцлох улс төр
У.Хүрэлсүх намынхаа удирдах зөвлөлийг атгаж чадаж байгаа юу?
“…Эрх баригч намын удирдах зөвлөлийн хурал улс төрийн хүрээнд анхаарал татах нь аргагүй . Өнгөрсөн сарын 31-нд болох байсан ч Тусгаар тогтнолын ордон засвартай учраас Төрийн ордонд наймдугаар сарын 1-нд болох талаар зар тараасан. Харин өчигдөр удирдах зөвлөлийн хуралдаан үдээс хойш 16.00 цагийн үед боллоо. Хурлаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар ярилцсан байна. Хуралдаан маш товчхон болсон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд МАН-ын Бага хурлыг зарлах нь зүйтэй гэж үзжээ. Тэд намын Бага хурлыг наймдугаар сарын 6-нд товложээ. Энэ удаагийн хурлаар намын гишүүдийн ёс зүй, 60 тэрбумын асуудлыг огт ярьсангүй. Уг нь энэ намд хэлэлцэх асуудал олон л байгаа юм сан. Намын дарга У.Хүрэлсүх нь удирдах зөвлөлийн гишүүдээ атгаж чадаж байгаа юм болов уу...”
https://www.polit.mn/?p=43255Үйл явдлын мөрөөр
Нар, салхиар бизнес хийх үү?
“…Газрын наймаагаар хагартал баяжсан “Хотын фракц” гэж нэг хэсэг ярьж, бичдэг байв. Тэд яах аргагүй энэ бизнесийн “Загалмайлсан эцэг” байх. Одоо хаа сайгүй газрын маргаан, луйвар, булхайн талаар шуугидаг болж. Шүүх, хуулийн байгууллагад ийм төрлийн хэргүүд шилээ даран очдог ч яг шударгаар шийдсэн нь хэдийг бүү мэд. Сүүлийн үед төрийн байгууллагын нэрээр газар наймаалцдаг болсон байна лээ. Саяхандаа Төв аймгийн шүүх нэгэн газрын маргааныг шийдэхдээ ямар бантан хутгасныг хэвлэлүүд бичсэн байсан.”
Баасан гариг
https://www.polit.mn/?p=43338Хөндөх сэдэв
Гандангаа Пирамид шиг байлгасан бол…
“….Өв соёлоо байгаагаар нь хадгалж, үнэт зүйл болгон хүн төрөлхтний оюун санааны оргилд залж чадсан ард түмэн хүчтэй байдаг. Жилд хэчнээн сая жуулчдыг татаж байдаг дэлхийн гайхамшгууд үүний тод жишээ юм. Египетийн Пирамид л гэхэд хаанахын хэнбугай хэдэн ч удаа очиж үзээд уйддаггүй. Пирамидын нууц өнөө хүртэл тайлагдаагүй. Харин хүмүүс өөрийн тийш татагдаж, зорьж очоод буй шалтгаанаа янз бүрээр тайлбарладаг. Пирамид эртний нууцыг хадгалсан, энергитэй газар ч гэх нь бий. Хамгийн гол нь түүний эргэн тойронд ямар нэг барилга, орчин үеийн нэг ч бүтээн байгуулалт байхгүй. …”
https://www.polit.mn/?p=43327 Эх сурвалж:www.polit.mnӨөр зочин
П.Жамъянгомбо: Их спорт руу тэмүүлсэн чин сэтгэл л хамгийн дээд шалгуур
“Баярлалаа. Би 1987 онд анх өсвөрийн хотын, улсын аваргын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Тэр үе жаахан байсан болохоор учраа олохгүй ээ. Хөгжилтэй, инээдтэй зүйл их тохиолддог байсан. Гэхдээ тэр бүхнээс сургамж авч, алдаагаа засч, дараагийн тэмцээндээ улам хичээж байгаад амжилт гаргана гэж өөрийгөө зоригжуулж, хурцалдаг байсан. –Санаанаас гардаггүй, сайхан дурсамж үлдээсэн тэмцээнийхээ тухай дурсаач? -1999 онд Малайзад болсон тэмцээн санаанаас гардаггүй юм. Би тэр тэмцээний үеэр спортын мастерын зэргээ хамгаалсан. Манай гэр бүлийнхэн бүгд гадаадад зэргээ хамгаалж байсан учир тухайн үед би их догдолж, баярлаж, бахархаж байсан. Мөн өөрийнхөө хувийн амжилтаар тавдугаар байрт шалгарсан. Тэр тэмцээнд одоогийн шигшээ багийн тамирчин Ж.Гантөгс бид хоёр оролцож Ганаа маань алтан медаль хүртэж байлаа….”