Уламжлалыг дархалсан “МОНГОЛ БРЭНД”

2018-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.АРИУНЦЭЦЭГ “Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар бүтдэгийг “Market watch” булангаараа дамжуулан танилцуулдаг. Энэ удаад Үндэсний онцлогийг тусгасан бэлэг дурсгал, аяллын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монтулга” компанийг танилцуулж байна. “Монтулга” компани нь 1987 оноос малын арьс ширээр үндэсний онцлогийг харуулсан бэлэг дурсгал, аяллын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани нь өдгөө 11 цех, 80 гаруй ажилчинтай. Бүтээгдэхүүний түүхий эдийг “Дар­хан нэхий” компанийн үйлдвэрээс авдаг. Харин бусад туслах материалаа импортоор оруулж ирдэг юм байна. Тэднийх эхний бөгөөд эцсийн дамжлагын хоёр үйлдвэртэй. Эхний дамжлагын үйлдвэрт тухайн бүтээгдэхүүний түүхий эд материалийг хэв, хутга, гар эсгүүр буюу шоглоомын дагуу эсгэдэг. Түүний дараагаар туслах эсгүүрт жижиг хэсгийг хийж эцсийн дамжлагын үйлдвэр лүү шилжүүлдэг аж. Ингээд эцсийн дамжлагад оруулан оёдол, угсралт, өнгөний хослол зэргийг хийх бөгөөд хэд, хэдэн цех дамждаг. Бэлэн болсон эцсийн бүтээгдэхүүнийг агуулах руу шилжүүлэн худалдаанд гаргадаг хэмээн тус компанийн технологич Х.Уянга ярьсан юм. Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь цүнх, түрүүвч, түлхүүрийн осор, өмдний тэлээ, ханын зураг аж. Бүтээгдэхүүн бүр хэв, загвараасаа шалтгаалаад эсгэлт, өнгө тавилт, оёдол нь өөр, өөр байдаг. Жишээлбэл, хүүхэлдэйн толгойг керамик урлал буюу шавар хийцээр хийж, өнгө тавилт хийхээс гадна хувцас бүрийг нь урлаж, нааж, цоолох, үдэх, хадах гээд олон шатлалаар угсардаг. Мөн хүүхэлдэй бүртээ үндэстэн, ястны онцлогийг тусгахыг эрмэлздэг аж. Харин гэрийн шаахайг эдэлгээ сайн даах арьсаар хальтирч, чийг татахгүй байхаар хийдэг юм байна. Түүнчлэн бүтээгдэхүүн бүр нь байнгын хэрэглээ болохоор чанарыг эрхэмлэдэг бөгөөд загварын өргөн сонголттойгоор үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг зорьж буй. Тус компанийн бүтээгдэхүүнийг “УИД”, Хан-Уул дүүрэг дэх “Монгол экспо”, “Хүннү молл”, Төмөр замд байрлах “Монголд үйлдвэрлэв” төв болон “Цэцэг төв”-өөс худалдан авах боломжтой юм. [caption id="attachment_43353" align="alignnone" width="645"] Цүнх эсгэж байгаа нь.[/caption] [caption id="attachment_43354" align="alignnone" width="645"] Цүнхий загвараас шалтгаалан чимэглэл хийдэг дардас.[/caption] [caption id="attachment_43355" align="alignnone" width="645"] Эсгүүрээс гарсны дараа хээ болон таних тэмдгийг тамгална.[/caption] [caption id="attachment_43356" align="alignnone" width="645"] Оёдол, угсралт, өнгөний хослол зэргийг хийх эцсийн дамжлага.[/caption] [caption id="attachment_43357" align="alignnone" width="645"] Бүтээгдэхүүн худалдаан гарахад бэлэн боллоо.[/caption]  

Утас: 976-11-343545

Маркетингийн алба: 99219949

Факс: 976-11-343409

Хан-Уул дүүрэг, 3-р хороо,

Төв шуудан-13

montulgaganbat@yahoo.com

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин