“ОХУ-тай энхийн гэрээ байгуулах явдал бидний зорилго юм”

2018-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Япон, ОХУ-ын ГХЯ, БХЯ-дын тэргүүн нарын оролцсон “2+2” форматын уулзалтад оролцохоор Японы гадаад хэргийн сайд Таро Коно өнгөрсөн даваа гарагт Москваг зорьсон. Тэрээр явахын өмнө ТАСС-ын сурвалжлагчтай ярилцаж, уулзалтаар хэлэлцэх асуудлын сэдвийн талаар өгүүлж, БНАСАУ-тай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ОХУ-ын үүрэг чухал болохыг онцолж, хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулахын тулд юу хийх хэрэгтэй талаар санаа бодлоо хуваалцсаныг орчуулан хүргэж байна.   - “2+2” форматаар болж байгаа яриа хэлцлийн үр дүнг та хэрхэн үнэлж байна вэ? Энэ удаа ямар асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ? -Улс орнуудын лидерүүд энэ оны тавдугаар сард тохиролцсоны дагуу Япон-Оросын “2+2” форматын гурав дахь уулзалт болох гэж байна. Өмнөх уулзалт өнгөрсөн оны гуравдугаар сард болсон. Ази-Номхон далайн бүсэд ОХУ чухал тоглогч,Япон, ОХУ бол хөрш орнууд, аюулгүй байдлын салбар дахь бидний яриа хэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүсэл тэмүүлэл зөвхөн дан ганц бидний хувьд төдийгүй, бүхэлдээ бүс нутгийн тогтвортой байдлынхувьд ч чухал юм. Энэ удаагийн уул­зал­таар олон улсын тулгамдсан нөхцөл бай­дал зэргийг оролцуулсан өргөн хүрээний асууд­лаар, тухайлбал, Умард Солонгос, Иран, Сирийн эргэн тойрон дахь нөхцөл байдал, аюулгүй байдлын салбарт манай орнуудын итгэлцлийг цаашид бэхжүүлэхийн тулд Япон, ОХУ-ын хооронд харилцан үйл ажиллагааг өргөжүүлэх арга замын тухай хэлэлцээ хийхийг бид хүсч байна. Япон, ОХУ-ын гадаад бодлого, батлан хамгаалахын асуудал хариуцсан дөрвөн сайд нэг танхимд уулзана. Ийнхүү үзэл бодлоо шууд харилцан солилцох арга замаар бид зөвхөн манай улс орнуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэх төдийгүй Япон-Оросын харилцааны ерөнхий төвшинг өндөр болгохыг хүсч байгаа юм. Ил тод хэлэлцэх замаар бүс нутагт энх амгалан байдал, тогтвортой байдлыг хадгалахад томоохон хувь нэмэр болохуйц үр ашигтай хэлэлцээ хийхийг зорьж байна. - Умард Солонгосын цөмийн зэвсгийг хураах асуудлыг хэрэгжүүлэхэд ОХУ-ын үүргийг та хэрхэн харж байна вэ. Япон улс энэ асуудлаар ОХУ-тай үргэлжлүүлэн хамтарч ажиллах асуудлыг хэрхэн төлөвлөж байгаа вэ? - ОХУ бол зургаан талт хэлэлцээрийн нэг оролцогч, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд түүний үүрэг чухал. Энэ оны тавдугаар сард ерөнхий сайд Шинзо Абэ-гийн ОХУ-д хийсэн айлчлал, япон-оросын дээд түвшний уулзалтын явцад Умард Солонгосын цөмийн зэвсгийг бүрэн дүүрэн, эргэлт буцалтгүй, шалгаж нягтлах боломжтойгоор хураахаар онцлон тэмдэглэсэн Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх явдал чухал болох тухай хоёр орны байр суурийг лидерүүд бас дахин нотолсон. Цөмийн зэвсгийг устгах талаар тодорхой үйлдэл хийхийг Умард Солонгост уриалахын тулд бид цаашдаа АНУ-тай хоёр талын хамтын ажиллагаа, АНУ, Өмнөд Солонгостой гурван талын харилцан үйл ажиллагаа, мөн түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгтэй, түүний дотор ОХУ-тай тогтоосон нягт харилцаа холбоогоо үргэлжлүүлэх болно. - Энэ оны гуравдугаар сард гарын үсэг зурсан ОХУ, Японы гадаад яам хоорондын 2018-2019 оны зөвлөлдөх уулзалтын төлөвлөгөөнд зургаан талт хэлэлцээрт хоёр орны гол төлөөлөгчид зөвлөлдөж оролцох тухай тусгасан байдаг. Эдгээр хэлэлцээг хэзээ хийх вэ. Умард Солонгос улс хоёр талын яриа хэлцэлийг үргэлжлүүлэн явуулах чиг бодлого баримталж байгаа нөхцөлд Хятад, ОХУ, АНУ, Япон, Умард Солонгосын оролцоотой зургаан талт хэлэлцээрийг ахин сэргээх боломжтой юу? - Япон, ОХУ-ын гадаад яам хорондын зөвлөлдөх уулзалтын төлөвлөгөө бол Японы болон ОХУ-ын гадаад хэргийн яамдын холбог­дох депар­таментууд хоо­рондын зөвлөлдөх уул­залтын графикийг тодорхойлсон баримт бичиг. 2018-2019 оны төлөвлөгөөнд стратегийн тогт­вортой байдлын асууд­лаарх Япон-Оросын зөвлөлдөх уул­залт, мөн зургаан талт хэлэлцээрийн гол төлөөлөгчдийн уулзалт зэргийг дахин тусгасан. 2018 оны хоёрдугаар сард зургаан талт хэлэлцээрт оролцдог Япон, ОХУ-ын гол төлөөлөгчид үзэл бодлоо солилцсон. Үүнээс гадна Умард Солон­госын нөхцөл байдалтай холбоотой үзэл бодлоо солилцох янз бүрийн түвшний уулзалтууд, түүний дотор төрийн болон гадаад хэргийн яамдын тэргүүнүүдийн түвшинд болж байгаа. Одоо хийж байгаа Вашингтон, Пхеньяны хэлэлцээрийн замаар Умард Солонгосыг тодорхой үйлдэл хийхэд уриалах боломж байгаа эсэхэд юуны өмнө итгэж үнэмших хэрэгтэй байгаа юм. Цаашдаа бид Умард Солонгостой хийж байгаа яриа хэлцээг оролцуулан Умард солонгосын пуужин - цөмийн зэвсгийн асуудлыг бүх талаар шийдвэрлэх чиглэл,мөн түүнчлэн японы иргэдийг хулгайлсан асуудал зэргээр үйл явцыг урагшлуулах явдлыг дээд зэргийн үр ашигтай байлгах үүднээс сонирхож байгаа улс орнуудтай нягт хамтран ажиллангаа цаашдын арга хэмжээг авч хэлэлцэх болно. - Өмнөд Курилийн арлуудад ОХУ-ын үйл ажиллагаа өргөжиж байгаа асуудлаар Япон улс өөрийн болгоомжлолоо олон удаа илэрхийлсэн. Ялангуяа Итуруп арал дээр ОХУ цэргийн сургуулилт хийсэнтэй холбогдуулан өнгөрсөн сард Японы засгийн газар харамсч байгаагаа илэрхийлсэн. Үүнээс өмнө бас Японы засгийн газар өмнөд Хүрлийн арлууд дээр шилэн кабель тавьж байгаатай холбогдуулан оросын талд эсэргүүцэл илэрхийлж байсан. Хоёр талын хэлэлцээн дээр эдгээр асуудлыг хэр олон удаа хэлэлцэж байсан бэ? Хоёр талын зөвлөлдөх уулзалтаар иймэрхүү асуудлаар хэлэлцээ ямар байдалтай явагддаг вэ? - Дөрвөн арал хаана хамаарах вэ гэдэг талаар Япон, ОХУ-ын байр суурь харилцан адилгүй, тийм учраас давж туулах шаардлагатай олон асуудал бий. Манай байр сууринаас авч үзвэл цэргийн сургуулилт хийх, шилэн кабель тавих зэрэгтэй холбоотойнөхцөл байдал боломжгүй зүйл гэдгийг оросын талд хүргэх ажлыг бид үргэлжлүүлсээр байна. Иймэрхүү асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд дөрвөн арал хаана хамаарах асуудлыг шийдвэрлэх замаар энхийн гэрээ байгуулах хэрэгтэй. -Энхийн гэрээ байгуулах талаар? -Энхийн гэрээ байгуулах асуудал бол 70 гаруй жилийн турш бидний өмнөх үеийнхэн маань шийдвэрлэж чадаагүй нарийн түвэгтэй зорилт.Гэхдээ 70 гаруй жилийн турш бидний өмнөх үеийнхэн энхийн гэрээ байгуулж чадаагүй нөхцөл байдлыг манай орнуудын лидерүүд хэвийн бус хэмээн үзэл бодлоо хуваалцсан. 2016 оны сүүлчээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японд айлчлах үеэр хоёр орны лидерүүд энхийн гэрээний асуудлыг зохицуулах талаар чин сэтгэлээсээ шийдвэр төгс байгаагаа илэрхийлсэн. Түүнээс хойш манай хоёр орны лидерүүд итгэлцсэн харилцааны үндсэн дээр уг асуудлаар ил тод яриа хэлцээ үргэлжлүүлсээр байгаа. Японы болон ОХУ-ын лидерүүдийн тохиролцооны дагуу дөрвөн арал дээр явуулах аж ахуйн хамтын үйл ажиллагааны хүрээнд хэлэлцээр эхэлсэн, хоёр талын хууль эрх зүйн байр суурьт хор хохирол учруулахгүй хэлбэрээр нэр дэвшсэн таван төслийг шуурхай хэрэгжүүлэх идэвхтэй ажил урагшилж байгаа. Аж ахуйн хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд чиглэсэн иймэрхүү хүчин чармайлтаар дамжуулан дөрвөн арлын ирээдүйн дүр төрхийг япончууд, оросууд хамтдаа бүтээх болно –энэ бол манай орнуудын хооронд харилцан итгэлцэл, харилцан ойлголцлыг гүнз­гий­рүүлэхэд тус дөхөм үзүүлж, энхийн гэрээ байгуулахад томоохон туснэмэр болно гэдэгт би итгэлтэй байна. Ирээдүй рүү тэмүүл­сэн ийм чиг хандлагын хүрээнд Японы болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нарын хоорондын яриа хэлцээний үүрэг маш чухал хэмээн би бодож байна. Сайд Лавровтой тууштай, ил тод яриа хэлцээгээ үргэлжүүлэх замаар бидний нийтлэг зорилго болсон энхийн гэрээ байгуулахад алхам алхмаар ойртохыг би хүсч байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

6 цаг 52 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

6 цаг 52 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

6 цаг 52 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06