Э.Баттулга: Гадаадын 30 гаруй оронд Монголыг сурталчилна

2014-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монцамэ агентлаг, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурав. Энэ үеэр Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгаас зарим асуултад хариулт авлаа.

-Хамтын ажиллагааны хүрээнд  ямар ажлуудыг хийх вэ?

- Аялал жуулчлал бол улс орныг хөгжүүлэх нэг хүчин зүйл юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд, нэн түрүүнд Улаанбаатар хотын аяллын маршрут, жуулчдад зориулсан халаасны ном гаргана. Өнөөдрөөс НАЖГ-ын бүтээсэн Улаанбаатар хотыг сурталчилсан  богино хэмжээний киног Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн сүлжээнд  байршуулна. Монцамэ агентлаг нь дэлхийн 33 орны 40 гаруй мэдээллийн агентлагтай хамтран ажилладаг учраас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж ойлгож байгаа.

-Манай улсад ирэх жуулчдын тоо өсөх хандлага байна юу?

- Манай улс жуулчдад хамгийн таагүй ханддаг арван орны нэгээр нэрлэгдсэний улмаас өнгөрсөн жил жуулчдын тоо 15 хувиар буурсан. Өмнөх онд манай улсад  475 мянган жуулчин ирсний 92 хувь нь Улаанбаатар хотод ирсэн. Тэдний 60 хувь нь Горхи тэрэлж, Хустайн нурууг үзэж сонирхдог. Хамгийн гол нь жуулчдад Монголын талаар эерэг мэдээлэл өгөх нь чухал. Тиймээс мэдээллийн урсгалаар дамжуулан эерэг ойлголт түгээх зорилготой байна.

-Жуулчдыг татахын тулд энэ онд ямар ажил төлөвлөсөн бэ?

-Манай улсын талаарх сэтгэлгээг эерэг болгохын тулд нийгэмд чиглэсэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр боловсруулна. Мөн Гандангийн дэнжийг гар урлал шашны аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг соёлын аялал жуулчлалын төв болгоно. Улаанбаатар хотын жуулчны гудамжны тохижилтын ажлыг эхлүүлэх гэж байна. Мөн  Улаанбаатар хотын аялал жуулчалын зорилтот зах зээл Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад чиглэсэн “Asias next hUP” маркетингийн компанит ажлыг эхлүүлнэ гээд төлөвлөсөн олон ажил байгаа.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 46 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин