Т.МӨНГӨНЗУЛ
Мэргэжлийн боксын дэлхийн залуучуудын аварга Г.Баяртогтох, ОУХМ-ийн Т.Чулуунтөмөрийг халз тулаанд дуудсан нь бокс сонирхогчдын дунд халуун сэдэв болоод байгаа билээ. Тэгвэл талууд маргааш энэ талаар мэдээлэл хийхээр болжээ.
Спортын төв ордны мэдээллийн танхимд маргааш 12:00 цагт болох хэвлэлийн хуралд Г.Баяртогтох Т.Чулуунтөмөр нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирнэ гэж тус тулааны зохион байгуулагч, менежерүүд онцоллоо. Мөн энэ үеэр 90.7кг –ийн жингийн Аваргын бүсийн төлөөх тулаан болон дагалдан тулааны талаар олон нийтэд мэдээлэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn