Нар, салхиар бизнес хийх үү?

2018-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Газрын наймаагаар хагартал баяжсан “Хотын фракц” гэж   нэг хэсэг ярьж, бичдэг байв. Тэд  яах аргагүй энэ бизнесийн  “Загалмайлсан эцэг”  байх. Одоо хаа сайгүй газрын маргаан, луйвар, булхайн талаар шуугидаг болж. Шүүх, хуулийн байгууллагад  ийм төрлийн хэргүүд  шилээ даран очдог ч яг  шударгаар шийдсэн нь хэдийг  бүү мэд. Сүүлийн үед төрийн байгууллагын нэрээр газар наймаалцдаг болсон байна лээ. Саяхандаа Төв аймгийн шүүх нэгэн  газрын маргааныг шийдэхдээ  ямар бантан хутгасныг хэвлэлүүд бичсэн байсан. Тодруулбал,  Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх буудал барих зориулалтаар 1200 га газрыг Засгийн газрын шийдвэрээр ИНЕГ-т олгосон байдаг. Гэтэл сүүлд  сумын Засаг дарга нь 200 га газрыг ИНЕГ-т мөн давхцуулж олгосон  төдийгүй “Жуулчин Мон­гол наадам” компа­нийн 400 га газартай мөн давхц­сан нь  шүүхэд очсон  хэрэг. Энд ИНЕГ төрийн байгууллага атлаа  өөрийн мэдлийн газраас хувийн компанид дур мэдэн шилжүүлсэн  байгаа юм. Төрд байсан газар хувийн хэвшилд яагаад шилжсэн нь сонин. Шүүх  хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ч бас анхаарал татна. Энэ шийдвэр нь цаашлаад   “Моше Эко Энержи” гэх компанид  завшаан болсон  бөгөөд эзэн нь МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар хэмээх эрхэм байсныг  олон нийт мэдэж авсан билээ. Үүнийг дурдахын учир нь газрыг зарж  болж байгаа юм чинь  энэ удаа нар,салхийг мөнгө болгож төрд шахая гэсэн санаа  тус салбарт хэрэгжээд  явж байна. Энэ юу вэ гэвэл, сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр  ажилд орох  хүсэлтийг Эрчим хүчний яам, салбарын сайдад өгсөн сурагтай. Тэр дотор Хөшигт  орчимд ажиллах сонирхолтой эх үүсвэрүүд олон байгаа гэлцэнэ. Ер нь бол  эрчим хүчний салбарт салхины болон нарны цахилгаан станцуудыг ашигладаг. Гэвч  одоо байгаа хүчин чадал дээр нэмж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ажилд оруулах боломжгүй. Дээр нь  зохицуулалтаар хангаж ажиллахад ч хүндрэл үүсэхээр байгааг  салбарын яам  дээр, доргүй ярьж байгаа аж. Гэтэл  тэрхүү хүсэлт тавьсан зарим компанид аль хэдийнэ, бүр хэдэн жилийн өмнөөс  зөвшөөрөл  нь олгогдчихсон байсан гэнэ. Энэ тухайгаа олон нийтэд хашгирч зарлахгүй л байгаа болохоос  дээрх асуудлаас үүдэн эрчим хүчний  салбарын дотоодод нэлээдгүй хүндрэл  үүсээд байгааг  ч хэлэх эх сурвалж  байна.  Тэр  нь хэд хэдэн шалтгаантай, цаашид яах вэ гэдэг бүр ч төвөгтэй болжээ. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар бол   сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр нэмэгдвэл  ЦДАШ-аар дамжуулах шугам сүлжээний техникийн хүчин чадал хүрэлцэхгүй.  Дээр нь  Чойр-Айраг-Сайншанд-Замын-Үүд, Хөшигт-Налайх-Улаанбаатар чиглэлийн шугамын хүчин чадал ч  хүрэлцэхгүй болсон. Тэгвэл Хөшигт орчимд тусгай зөвшөөрөл олгогдсон сэргээгдэх эх үүсгүүрдийн нийт чадал нь 278 МВт байгаа бөгөөд үүнийг дамжуулах шугам, даах чадвар  яагаад ч хүрэлцэхгүй. Цаашид ч дамжуулах сүлжээний 110 кВ-ын бусад салбар агаарын шугамуудын хувьд ч хүндрэл үүсэх төлөвтэй байгаа ажээ. Манай улсын хувьд эрчим хүч дамжуулах, өөрөөр хэлбэл маневрлах эх үүсвэр дутмаг, зохицуулах боломж ч хомс. Ёстой нөгөө  “Дүлийдээ найдаж унгараг” гэдэг шог үг шиг  ерөнхийдөө горим төлөвлөлт, болж өгвөл шуурхай зохицуулалт, импортын урсгалд л найдлага тавьж ажилладаг юм байна. Ийм учраас  сэргээгдэх эрчим хүчний үүсгэж болох гэнэтийн савлалтыг зохицуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд балансыг тасралтгүй хангах, эсвэл тогтвортой байлгах системийн найдвартай ажиллагаа ихээхэн эрсдэлтэй  гэсэн үг. Нөхцөл байдал ийм байтал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2008 оны аравдугаар сараас хойш нийтдээ 39 төсөлд олгосон байх юм. Эдгээр зөвшөөрлийн дөрвийг  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, 11-ийг нь Эрчим хүчний сайд  асан Д.Зоригт, тавыг нь М.Сономпил сайдын үед,  нэгийг нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрцогт, 18-ыг нь П.Ганхүү салбарын сайдаар ажиллаж байхдаа  олгожээ. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагчдын зөвлөлийн дарга Н.Мягмарсүрэн нэг, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга бөгөөд ерөнхий зохицуулагч С.Отгонбаяр 19, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан 19 тусгай зөвшөөрөлд гарын үсэг зурж олгосон байна. Эцэст нь тэмдэглэхэд,  Хөшигт орчим бол олон улсын нисэх буудал, түүнийг дагасан суурьшлын бүс, шинэ хотын ирээдүйн хөгжил хийгээд эрчим хүчний хэрэгцээ, хүрэлцээний асуудал бий. Эрчим хүчний хосолсон системийг ашиглах талаар ярьж,  Тайландын “Сэрмсанг пауэр”, Японы “Шарп” корпораци, манай улсаас  “Тэнүүн гэрэл констракшн”-ы  хамтарсан  хөрөнгө оруулалтаар “Хөшигтийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станц” төсөл хэрэгжиж байгаа. Сүүлд  “М-Си-Эс Интернэйшнл” компани  уг төсөлд хамтран ажиллахаар “Тэнүүн гэрэл констракшн” компанитай ажлын гэрээ байгуулсан байдаг. Төв аймгийн Зуунмод хотоос 14,4 км, Улаанбаатар хотын шинэ Олон улсын нисэх буудлын баруун урд зүгт баригдах энэхүү нарны цахилгаан станцын төслөөр нэгж бүр нь 320 Вт-ын хүчин чадалтай 51.840 ширхэг нарны дэлгэц, 10/110 кВ-ын дэд станц, 15 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах аж. Уг нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд ойролцоогоор 22.7 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэн, 24 мянган тонн түүхий нүүрс, 147 мянган тонн усны хэрэглээг хэмнэх урьдчилсан тооцоог гаргасан байдаг. “М-Си-Эс Интернэйшнл” компани  төслийн зураг төслийг өнгөрсөн хоёрдугаар сард дуусгасан. Улмаар төслийн барилга угсралтын ажлыг ирэх арваннэгдүгээр сард дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг юм байна. Тэгвэл үүн дээр нэмж хувийн хэвшлийн компаниудын зүгээс  сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд ажиллуулах  хүсэлт тавьж , зарим нь барьцаж салбарын яаманд хэл ам таталж эхэлжээ. Олон улсын нисэх буудлын орчинд  стандарт, хариуцлага өндөрт тавигдах  нь ойлгомжтой. Ашиглалтад орлоо гэхэд тэнд  Бээжингийн нисэх буудал шиг өдөрт 300-400 онгоц зөрөлдөхгүй юм гэхэд  олон улсын нислэгүүдийг зохион байгуулна. Манайхны эрчим хүчний зохицуулалт  найдвартай байж чадах уу, дээр нь эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд эрчим хүчний дамжуулалтын савлалтыг даах чадал, тийм  сүлжээ учир дутагдалтай. Ийм байтал эрх авчихаад байгаа хувийн компаниудын  тусгай зөвшөөрлүүд  Эрчим хүчний яамны толгойны өвчин болжээ. Муу амлаж байгаа ч юм биш, одоогоор цаасан дээр байгаа “онгоц  унагаж мэдэх төлөвлөгөө”-г цуцлах уу. Эрх мэдэл, танил талаар баталчихвал  дараа нь олон улсын өмнө хэн хариуцлага хүлээх вэ. Энэ асуултын хариуг харах л үлдлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин