
Д.Жавхлан
Монголын даамын холбооны ээлжит бус чуулган өнөөдөр болж өндөрлөлөө. Зургаа дахь удаагийн тус чуулганд хөдөө орон нутгийн даамын бүх холбоодын төлөөлөл оролцсоноороо онцлогтой болов. Тус чуулганаар даамын холбооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болоход 68 хүн оролцжээ. Түүнчлэн нийт гишүүдийн 51 хувийн саналаар О.Мэндбаяр ялалт байгуулж ирэх дөрвөн жил тус холбоог удирдах боллоо. Харин түүнтэй өрсөлдсөн н.Уламбаярыг дэд ерөнхийлөгчөөр томилжээ. Дашрамд дуулгахад даамын холбооны ерөнхийлөгчид өмнө нь Д.Сугар, дэд ерөнхийлөгчөөр Ч.Бат-Эрдэнэ нар ажиллаж байлаа.