
Т.САЙХАН
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдийн гар утас руу “Улаанбаатар хотод байгаа болон нийслэлтэй ойр байгаа гишүүд мэдээллээ ирүүлнэ үү” гэсэн мессежийг илгээжээ. ИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон байж болох юм. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг хүсч, 25 гишүүн дэмжсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулахыг хүссэн саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Ингэхдээ хамгийн сүүлд ээлжит бус чуулганыг долдугаар сарын 30-наас хуралдуулъя гэх саналыг хүргүүлсэн байдаг. Гэвч УИХ-ын даргын зүгээс хараахан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах товыг зарлаагүй байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn