Аймгийн наадмуудад өндөр цолтон түрүүлэх ёсгүй гэж үү?

2018-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Ийм нэгэн “тёором” бий болоод удлаа. Хаа нэгтээ аймагт наадам болоход улсын өндөр цолтой бөхчүүд баг болон очиж барилддаг. Тэгсэн хэрнээ тэд түрүүлж чаддаггүй. Барилдааны явцад дөрөв, тавын даваанд л унасан байдаг болсон. Яагаад вэ гэвэл тэд найраа хийх гэж л очдог болсон нь үнэн юм. Энэ байдлыг мэдсэн аймаг, орон нутгийнхан найраанаас айгаад баяр наадмаараа гаднаас очсон бөхчүүдийг барилдуулахгүйгээр зөвхөн аймгийнхаа харьяатуудыг барилдуулдаг, цол хүртээдэг болсон. Тэр жил Завхан, Архангайнхан ойн баяраараа тэгж барилдуулаад аймгийн арслан, заан төрүүлж байлаа. Түүнээс хойш уг “туршлага” сүрхий дэлгэрсэн гэж болно. Сая ч бас л тийм юм боллоо. Ингэхээр орон нутагт наадмын бөх гэдэг юм онцын сонирхолгүй хэн нэгэн дэглэсэн “жүжигэрхүү” юм болчихоод байна л даа. Булган, Дорноговь аймагт даншиг наадам гээч боллоо. Мөн л наадмын эхний өдөр өөрийн харьяат бөхчүүдээ (Булган аймаг, цэргийн цолтнууд) барилдуулж аймгийн арслан, заан шинээр төрүүлж авлаа. Ингэснээр энэ зун 18 аймагт шинэ арслан “үйлдвэрлэсэн” юм. Тэр дотор аймгийн арслангийн энтэй нэгэн ч бий л байх. Гэвч олонх нь дахиад энэ цолоо баталж чадахааргүй бөх цол авлаа гэмээр байгаа юм. Ер нь аймгууд энэ янзаар наадамлаад байвал барилддаг бүхэн нь аймгийн арслан болж таарах нь гэсэн бодол төрж байна. Цол олгох зорилготой ийм барилдаан зохион байгуулж байгаа нь жалга довын явцуу үзлийнх нь нэг хэлбэр гэж ч болно. Монгол үндэсний бөхийн уламжлал ч биш. Урьдын бөхчүүд долоон хошуу даншиг наадмаа хэсч барилддаг л байсан юм билээ. Харин хошуу нутгийнхаа наадмын бөхийн түрүүг гадагш алдахгүйн тулд шударгаар өрсөлддөг байсан тухай домог болсон яриа зөндөө байдаг. Одоогийнх шиг найраа хийж будлиан тарьж байсангүйг түүх гэрчилдэг шүү дээ. Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой “Баруун бүсийн хурд-2018”  наадамд цол олгох барилдааны маргааш улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр, улсын харцага М.Бадарч нар тэргүүтэй 256 бөх зодоглосноос улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүлж, улсын заан Д.Баасандорж үзүүрлэлээ. Гаднаас очсон бөхчүүдээс улсын заан Б.Батмөнх, улсын харцага М.Бадарч нар их шөвгийн наймд үлдээд унав. Тэгвэл Алтан овоог тайх тэнгэрийн тахилга “Зүүн бүсийн хурд-2018” даншиг наадмын улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд улсын шинэ харцага Ш.Мөнгөнбаатар түрүүлж, улсын начин Бо.Батжаргал үзүүрлэсэн байна. Улсын гарьд Б.Гончигдамба тав, улсын харцага О.Хангай, Б.Батзаяа нар долоогийн даваанд унасан юм. Ингэснээр Булган, Сүхбаатар аймгийнхан наадмаа гадны бөхөд алдсангүй ээ. Бас Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Сайншанд сум байгуулагдсаны 57, их соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой “Говийн бүсийн хурд-2018” наадамд мөн л тус аймгийн харьяат, улсын харцага А.Цацавшир түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэж. Уг нь П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нарын хүчитнүүд барилдсан л юм билээ. Тэднээс хэн нэг нь түрүүлж чадсангүй нь... гэсэн бодол төрөх. Улсын наадмын түрүү бөхчүүд шүү дээ тэд чинь. Аймгийн баяр наадамд нутгийн бөх л түрүүлэх ёстой гэсэн нэг бичигдээгүй “хууль” бас энд үйлчилсэн болж таараад байна л даа. Хэн нь хэнд өвдөг шороодов гэдэг мэдээ одоогоор ирээгүй байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жил, “Төвийн бүсийн хурд-2018” наадам Орхон аймагт болж өндөрлөв. Энэ наадамд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглосноос улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм. Шөвгийн дөрөвт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нар үлдэв. Олон газар томоохон наадмууд зэрэг болсон учир бөхчүүд нэлээд тарж барилдсан нь тухайн наадмуудын нэр хүндэд нөлөөлсөн биз. Харин эцэст нь нэг зүйлийг сануулахад допинг хэрэглэсэн гэдгээр барилдах эрхээ тодорхой хугацаагаар хасуулсан улсын гарьд Ө.Бат-Орших Дорноговьд, аймгийн хурц арслан Д.Номиндалай Сүхбаатартаа очиж барилджээ. Уг нь эрх хассан шийтгэл зөвхөн Улаанбаатарт л үйлчилнэ гэсэн заалт байхгүй биз дээ. Дүрэм бол дүрэм л байх учиртай баймаар. Иймд дүрэм номоо барьдаг холбоо байгаа бол төр бөхчүүд чинь дахиад зөрчил гаргаж яваа юм биш үү. Шийдвэрийнхээ биелэлтийг хянаж үзэх л ёстой байх. Тэгэхгүй бол хойшид бөхчүүд сахилгын ямар нэг шийтгэл хүлээсэн ч тоодоггүй болох уршиг тарьж ч магадгүй юм даа. Бөхийн холбоодын хэрүүлээс болоод орон нутагт байдаг салбар хороод ажиллахгүй л байгаа бололтойдог. Орон нутагт болж буй наадамд улсын өндөр цолтон түрүүлж болохгүй юм гэж үү? Бас л тэр жил гэж ярихаар болчихож. Алтан овооны тахилгын наадамд А.Сүхбат нэг удаа түрүүлчихээд яалаа. Сүхбаатарынханд арайтай л тархиа хагалуулалгүй шүү юм болж гарч ирсэн гэдэг. Бас Баянхонгорт болсон нэг томоохон наадамд улсын харцага Ө.Даваабаатар түрүүлчихсэн чинь бас яалаа. Тэр нутгийн “индиан”-уудад зодуулж нүдүүлэхээ шахсан удаатай. Бас саяхандаа Увс аймагт том ойгоор нь гадны бөх түрүүлэхэд хүрэх үед түүнийг бөхийн дэнж дээр шанаадаж айлгаж байсныг үзэгчид мартаагүй л байгаа байх. Үүнээс хойш орон нутагт гадны бөх түрүүлж чадахыг байсан юм уу, мэдэхгүй. Монгол бөхийн түүхэнд бас нэг хар толбо нэмэгдсэн ч шиг хачин ч цаг болжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин